Өнөөдөр 22 цагаас эхлэн эзэмшигч нь тодорхойгүй кабелиудыг таслахыг анхааруулж байна

2016 оны 4 сарын 12
АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам  талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлэг болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг таслахаар болсон юм. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ сарын 05-нд төрийн 48 байгууллага, интернэтийн үйлчилгээ эрхлэгч 25 компани, дэд бүтэц суурилуулах тусгай зөвшөөрөлтэй 231 компанид албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Өнгөрсөн 5 дахь өдөр буюу энэ сарын 8-ны 20 цагаас эхлэн эзэмшигч нь тодорхойгүй кабелиудыг таслах байсан ч кабель хариуцагчдаас гомдол ихээр ирж байгаа учир өнөөдөр 22 цагаас эхлэн нийслэлийн нэр бүхий дараах 13 гудамж талбайгаар татсан хаягжилтгүй, эзэнгүй шилэн кабелиудыг таслахыг анхааруулж байна.

Кабель эзэмшигч ашиглагч иргэн аж ахуй нэгж байгууллагууд ажил гүйцэтгэх компаниудтай холбогдож хамтран ажиллана уу.
Гудамжны нэр Ажил гүйцэтгэх чиглэл Гүйцэтгэгч компани Холбоо барих
1 Энхтайвны өргөн чөлөө Ботаникаас арслантай гүүр Холбоо трейд ХХК Гантуяа -99085848, Анхбаяр-89005426
Арслантай гүүрнээс Төв шуудан Гэрэлтүүлэг чимэглэл ХХК Цогтсайхан -99995560
Төв шуудангаас  Саппоро Улаанбаатар нэгтгэл Баатархүү -99050502
Саппорогоос 5шар Филиппис гэрэлтүүлэг ХХК Батсайхан-99998544, Ганхуяг -99116728
2 Олимпын гудамж ГХЯ-аас Нарны зам хүртэл Гэрэлтүүлэг чимэглэл ХХК Цогтсайхан -99995560
3 Гэндэнгийн гудамж Шангрилагийн уулзвараас гэрлэх ёслолын ордоны урдуур энхтайвны гүүр хүртэлхи зам
4 Жамьяангүний гудамж Төв номын сангаас BLUE SKY-ын урдуур ГХЯ-ны уулзвар хүртэл
5 Чингисийн өргөн чөлөө Төв шуудангаас энхтайвны гүүрний төгсгөл хүртэл Гэрэлтүүлэг чимэглэл ХХК Цогтсайхан -99995560
Энхтайвны гүүрний төгсгсөлөөс яармагийн пост хүртэл Төгс гэрэлтүүлэг ХХК Төгсөө-99113875, Баяраа-99039939
6 Наадамчдын зам яармагийнгүүрнээс баруун тийш Чингис хаан ОУ Нисэх онгоцны буудал
7 Нийслэл хүрээ өргөн чөлөө 120-н уулзвараас Их Монгол улсын гудамжны уулзвар хүртэл
Их Монгол улсын гудамжнаас нарны зам хүртэл Холбоо трейд ХХК Гантуяа -99085848, Анхбаяр-89005426
8 Их монгол услын гудамж Замын цагдаагийн уулзвараас маршлын гүүр дагуу их тэнгэрийн ам хүртэл Төгс гэрэлтүүлэг ХХК Төгсөө-99113875, Баяраа-99039939
9 Зайсангийн гудамж Чингисийн өргөн чөлөө 120-н уулзвараас урагш зайсангийн эцэс хүртэл Төгс гэрэлтүүлэг ХХК Төгсөө-99113875, Баяраа-99039939
10 Дүнжингаравын гудамж      
11 Их сургуулийн гудамж ХИС-ын баруун талын уулзвараас хойш ардын эрхийн уулзвар хүртэл Гэрэлтүүлэг чимэглэл ХХК Цогтсайхан -99995560
12 Сүхбаатарын гудамж Төв музейн уулзвараас дөлөөн нуурын уулзвар хүртэл Гэрэлтүүлэг чимэглэл ХХК , Улаанбаатар нэгтгэл Цогтсайхан -99995560, Баатархүү-99050502
13 Их тойруу Нарны гүүрнээс хойш баруун 4 замын уулзвар дагуу баянбүрдийн тойргоос зүүн тийш сансарын тойргоос урагш зүүн 4 зам хүртэл Гэрэлтүүлэг чимэглэл ХХК , Улаанбаатар нэгтгэл , Холбоо трейд Цогтсайхан -99995560, Баатархүү-99050502, Гантуяа-99085848, Анхбаяр-89005426
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31465
0 эможи
keyboard_arrow_up