Чингэлтэй дүүргийн зөвлөгөөний "САЙН ХИЧЭЭЛ-ҮЙЛ АЖИЛЛАГАА" туршлагыг түгээн дэлгэрүүлнэ

2016 оны 4 сарын 12

Боловсролын чанарын шинэчлэлийн ололт амжилт, туршлага, багш нарын арга зүй, хандлагад гарсан өөрчлөлт, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих хичээл үйл ажиллагааны үр дүнгээр зохион байгуулсан “Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн”-ийг дүүргийн нийт ерөнхий боловсролын сургуулийн эцэг эх, асран хамгаалагч болон багш нарт сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 11-ээс 16-ны өдрүүдийг НЭГЖ-ийн үйл ажиллагааны 7 хоног буюу эцэг эхийн 7 хоног болгон Боловсролын хэлтсээс зарлаж байна.

Энэ хүрээнд дүүргийн түвшинд зохион байгуулагдсан нийт 30 сайн хичээл-үйл ажиллагааг хуваарийн дагуу дүүргийн нийт багш нарт хүргэх ажлыг сургуулийн өмнөх, бага, суурь боловсрол тус бүрээр гаргалаа. Багш нараа хамруулах ажлыг нэгж байгууллага тус бүр анхаарна. Мөн дүүргийн зөвлөгөөнд оролцсон эцэг эхийн зөвлөлийн дарга нар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийнхаа захиргаатай хамтран нийт эцэг эхчүүдэд мэдээллийг хүргэх ажлыг тодорхой төлөвлөгөө гарган зохион байгуулна. Удирдамж чиглэлийг тус бүрийн FB групп дээр тавьсан мэдээллээс татаж үзээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА: Эцэг эхэд хийгдэх сургалт, үйл ажиллагаа нь 3 үе шаттай явагдах бөгөөд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр зохион байгуулагдана.

* I шат: 2016 оны 04 дүгээр сарын 06. Дүүргийн нэгдсэн зөвлөгөөний үйл ажиллагаанд эцэг эхийн төлөөллийг оролцуулах

* “Сайн хичээл-үйл ажиллагаа”-ны нэгдсэн зөвлөгөөний үйл ажиллагаанд оролцон дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй үйл ажиллагаатай танилцах

* Багш нарын арга зүйн өөрчлөлт, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хийгдэж буй ажлуудтай танилцах

* II шат: 2016 оны 04 дүгээр сарын 11-ээс 13-ны хооронд. “Сайн хичээл-үйл ажиллагаа”-ны зөвлөгөөнд оролц

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31449
0 эможи
keyboard_arrow_up