ХУД-ийн АБНТБТ-өөс "АЖИЛ ХЭРЭГЧ ХҮНИЙ БАРИМТЛАХ 10 ЗАРЧИМ"-ыг танилцуулж байна

2016 оны 4 сарын 11

Та өөрийгөө хэр ажил хэрэгч гэж боддог вэ?

1.Ямар ч жижиг зүйлд хариуцлагатай ханд.
Ажлаас хоцрох нь үргэлж ажилд садаа болдог бөгөөд хариуцлагагүй, найдваргүй этгээд болохыг чинь гэрчилдэг.  Гэнэт ажил гараад хоцрохоор бол ажил руугаа утасдан мэдэгдэж бай.
2.Хов жив бүү ярь.
Хувийн асуудлаа нууцалдгийн адил албаны нууцыг ч хадгалах нь таны үүрэг. Хамт ажиллагсдынхаа хувийн амьдралын талаар сонссон бол цааш нь дамжуулж бүү ярь.
3.Сайхан сэтгэлтэй, эелдэг бай.
Хүмүүс танд дургүйцлээ илэрхийлж муухай ааш гаргавал тэднийг ойлгохыг хичээж аль болох эелдэг найрсаг бай.Бид янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй тулгардаг.   Өөдрөг, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг юм.
4.Зөвхөн өөрийгээ биш бусдыг ч хүндэл.
Бусдын саналыг хүндэтгэ. Үзэл бодлыг нь зөв ойлгохыг хичээ. Хамт ажиллагсад болон даргынхаа шүүмж  зөвлөгөөг сонс. Шүүмжлэхэд нь бүү бухимд. Танд бусдын туршлага зөвлөгөө асар үнэтэй.
5.Зохистой хувцасла.
Хамт олныхоо дунд байхдаа бусдыг яаж хувцасласныг хар, үлгэр ав. Тэгэхдээ яг дуурайх хэрэггүй.  Гүйцэтгэж буй ажилдаа тохируулан хувцаслах нь хамгийн зөв.
6.Үгээ цэгнэ.
Санаагаа бичгээр болон амаар ойлгомжтой, товч бөгөөд тодорхой илэрхийлж бай.  Элдэв гаж үг хэллэг ямар ч үед бүү хэрэглэ. Үүнийг амьдралынхаа нэг зайлшгүй дүрэм болго.
7.Бусдад сэтгэлээсээ ханд.
Бусдад санаа тавьж, сэтгэл харамгүй тусалж дэмж.
8.Үргэлж инээмсэглэж бай.
Ажил хэргийн харилцаа хүнд үргэлж баяр баясгалан авчирдаг гэвэл ташаа ойлголт. Гэхдээ таны эрхэлж буй ажил танд сэтгэл ханамж авчрах ёстой.
9.Бусдыг анхааран сонсож, мөн өөрийгээ сонсгож чаддаг бай.
Хамт олон доторх харьцаа 2 талтай байх ёстой. Ийм тохиолдолд л ажил үр дүнд хүрнэ. Харилцан ярьж байгаа хүнээ анхааралтай сонсч, өөрөө ч ярьж чаддаг бай. Харилцан ярихыг хичээ. Харилцан ярьж, зөвлөлдөж байж зөв шийдвэрт хүрнэ.
10.Ажлаа бүү умарт.
Юуны өмнө та ажилтан, таныг хөдөлмөрийн чинь үр дүнгээр үнэлнэ гэдгийг ойлго. Мэдлэг боловсролоо дээшлүүл.  “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэдэг үгийг санаж яв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31430
0 эможи
keyboard_arrow_up