Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын гурван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа

2016 оны 4 сарын 11

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдсан Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суугаа волейбол, хонхот бөмбөг, шатрын тэмцээн 2016 оны 04 дүгээр сарын 9-ны өдөр 23 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай болж өндөрлөв. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаЯ. Орломсүрэн, Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн дарга А.Ганбат нар оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 3 төрлийн тэмцээнд 60 тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

hu-2
Шатар
эр
1-р байранд С.Лосол 12 дугаар хороо
2-р байранд Амарбаясгалан 18 дугаар хороо
3-р байранд Ёндонжамц 8 дугаар хороо

Эм
1-р байранд Дэлгэр 1 дүгээр хороо
2-р байранд Эрдэнбулган 6 дугаар хороо
3-р байранд Баясгалан 4 дүгээр хороо

Хонхот бөмбөг
1-р байранд Баттуяа ахлагчтай 6 дугаар хорооны баг
2-р байранд Шинэбаяр ахлагчтай 7 дугаар хорооны баг
3-р байранд Нандан-Эрдэнэ ахлагчтай 5 дугаар хорооны баг

Суугаа волейбол
1-р байранд Гантөмөр ахлагчтай 7 дугаар хороо
2-р байранд Амарсэргэлэн ахлагчтай 16 дугаар хороо
3-р байранд Бат-Эрдэнэ ахлагчтай 8 дугаар хороо тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Биеийн тамир, спорт      хороо

hu-4

hu-5

hu-6

hu-7

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31403
0 эможи
keyboard_arrow_up