ХАН-УУЛ ДҮҮРЭГ “АЖЛАА ТАЙЛАГНАХ АРГА ЗҮЙ” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 4 сарын 09

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Захиргаа, хуулийн хэлтсээс  МУЗГ –ын 2013 оны 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1146 дугаар захирамжаар  батлагдсан журмын дагуу “Ажлаа тайлагнах арга зүй” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь хэлтэс, албад өөрийн үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн тайлагнах арга зүйд суралцуулах, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх  замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх  29  хэлтэс  албадын дарга, ахлах мэргэжилтэн,  мэдээ, тайлан хариуцсан ажилтан зэрэг нийт 80 гаруй хүн оролцлоо.

Энэхүү  сургалтанд Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн дарга Б.Бадамсүрэн ,Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар зөвлөгөө өгч, үйл ажиллагааны үр дүнгийн тайланг танилцууллаа. Мөн Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд Төсвийн шууд захирагчийн Үр дүнгийн гэрээний биелэлт, хэлтсийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх арга зам, нийтлэг гаргадаг алдаа дутагдал, түүнийг залруулах арга замын талаар хичээл зааснаас гадна дүүргийн архивын нэгжтэй танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31365
0 эможи
keyboard_arrow_up