Нийслэлд зуслангийн газар өмчлүүлж эхэллээ

2016 оны 4 сарын 08

Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлын нээлт өнөөдөр болов.

Нийслэлд газар өмчлүүлэх ажлыг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн ч жилд ердөө 9200 гаруй иргэн газар өмчилдөг байв. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2014 оноос хойш цахим газар өмчлөлийг 5 удаа зохион байгуулснаар 71 мянга гаруй иргэн өөрийн газартай болсон гэдгийг НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Батаа нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Цахимаар газар өмчилсөн иргэдэд гэрчилгээ олгох ажил өрнөж байна. Энэ онд 68 байршилд газар өмчлүүлнэ. Энэ удаад зусланд газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт 40 гаруй нэгж талбарт зуслангийн газар эзэмшиж байгаагаас шаардлага хангасан 18 мянга 216 нэгжийг иргэдэд нь өмчлүүлэх боломжтой гэж үзсэн” хэмээв.

Эхний ээлжинд Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн зуслангийн газруудад хөрсний суурин болон хээрийн судалгаа хийсэн байна. Үүнээс 22 мянга гаруй иргэдийн зуслангийн газар нь хуулиар хориглосон буюу ойн болон усан сан бүхий газарт бүтнээрээ буюу таллан орсон байгаа аж. Тиймээс таллан орсон айлуудыг зөрчлөө арилгасан тохиолдолд газрыг нь өмчлүүлэх боломжтой юм. Харин бүтнээрээ орсон айлуудад газар өмчлүүлэх боломжгүй. Шинээр зуслангийн газар эзэмших, өмчлөх асуудлыг энэ оны тавдугаар сард шийдвэрлэнэ гэдгийг НӨХГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Шижир танилцууллаа.

Газар өмчлөх хүсэлтийг дүүргүүдийн Өмчийн харилцааны хэлтэс болон www.land.ulaanbaatar.mn цахим хуудсаар авах юм. Өмчийн харилцааны хэлтэст өргөдлөө өгөх иргэд газар эзэмших гэрчилгээ болон иргэний үнэмлэхтэйгээ бүртгүүлэх юм. Харин цахим хуудсаар бүтгүүлэх иргэд регистрийн дугаараараа бүртгүүлэх аж.

Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт өмчлөх боломжтой байршлын жагсаалтыг хүргэж байна.

Сүхбаатар дүүрэгт:

  1. Ар хустай
  2. Цолмон,
  3. Цээнэ,
  4. Бэлхийн даваат,
  5. Бэлхийн мааньт,
  6. Гоодой,
  7. Баянбулаг,
  8. Бэлхийн хадат,
  9. Бэлх, Бэлхийн цуурайт
  10. Хандгайт,
  11. Хандгайтын богино,
  12. Хуурай мухар,
  13. Майхан толгой,
  14. Санзай,
  15. Сэлбэ,
  16. Сэлх,
  17. Шарга морьт,
  18. Зуун мод

Харин Чингэлтэй дүүрэгт:

  1. Жигжид,
  2. Яргайт,
  3. Ар согоот,
  4. Гүнт,
  5. Ойн булаг,
  6. Шадивлан,
  7. Яргайтын богино зэрэг долоон аманд нийт 26 байршилд өмчлөлийг явуулах юм.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд одоогоор ажлын хэсэг судалгаа явуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31312
0 эможи
keyboard_arrow_up