ИПОТЕКИЙН 5 хувийн зээлийн дараагийн шат хэрэгжинэ

2016 оны 4 сарын 08

Таван хувийн зээл хэрэгжиж эхэлснээр нэлээдгүй дэмжлэг шүүмжлэлийг аваад байгаа билээ. Ипотекийн зээлийн хүүг 5% хүртэл бууруулахдаа тодорхой байршил зааж өгсөн нь иргэдийг талцуулсан, ялгаварласан шийдвэр боллоо гэх шүүмжлэлд өртөөд байсан. Харин шийдвэр гаргагчид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ, байршил зааж эхлүүлсэн нь зөвхөн нэгдүгээр үе хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл 5 хувийн зээлийн дараагийн үе шат хэрэгжихэд бэлэн болоод байгаа талаар Их хурлын даргын зөвлөх Г.Байгалмаа мэдэгдлээ.

Тэрээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах болсон тухай мэдэгдсэн юм. Ямартай ч байршил заагдсан бүсүүдэд 5%, бусад хэсэгт 8%-ийн орон сууцны зээл хэвийн үргэлжилж байгаа талаар Монгол банкнаас байнгын мэдээлэл хийж байгаа юм. Зээлийн шинэчилсэн журам батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 924 иргэнд 5%-ийн зээл, 1603 иргэнд 8%-ийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31290
0 эможи
keyboard_arrow_up