Яармагийн гэр хороолол дундуур тавигдах бохирын шугам угсралтын ажил үргэлжилж байна

2016 оны 4 сарын 07

БХБЯ-ны Дэд бүтэц төслөөс Хандүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжын ажил хийгдэж байгаа юм. Уг төслийн бетон цутгалтын ажил 100 хувь хийгдсэн бөгөөд техник, технологийн суурилуулалтын ажлыг 2016 онд хийж дуусгахаар төлөвлөөд байна. Энэхүү цэвэрлэх байгууламжаас Нисэх, Яармагийн гэр хорооллын дундуур тавигдах 15 км бохирын шугамын нэгдүгээр ээлжийн угсралтын ажил амжилттай хэрэгжин 8 дугаар хорооны хойд хэсэг  хүртэл хийгдээд байгаа юм. Хоёрдугаар ээлжийн угсралтын ажлаар Яармагийн 4-7 дугаар хорооны газар нутаг дундуур бохирын шугам тавигдахаар төлөвлөжээ.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31270
0 эможи
keyboard_arrow_up