НЕТГ-ЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ С.ЭРДЭНЭЦЭЦЭГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2016 оны 4 сарын 07

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаархорооны нэхмэлийн шар байруудад төсөл хэрэгжүүлэгч “Фужи холдинг ББСБ” ХХК, “Рендербау” ХХК-иудын төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсантай холбоотой захирамжийг танилцуулах хурлыг оршин суугч, иргэдийн хүсэлтээр зохион байгууллаа.

Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2016 оны 03 сарын 29-ны А/252, А253 дугаар захирамжийн танилцуулга. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар/

2. Нэхмэлийн шар байрнуудын 1, 2 дугаар багцыг задалж, шинээр багцлах тухай /Иргэд/ зэрэг асуудлаар хэлэлцэж, дараах шийдэлд хүрчээ.

Үүнд:

1. Багцыг дахин шинээр хуваах саналаа тухайн байрны иргэдээр хэлэлцүүлэн нэгдсэн шийдвэр гарган хорооны Засаг даргаар уламжлуулан ирүүлэх.

2. Дараагийн сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж  2016 оны 04 дүгээр сарын 25-ны дотор зохион байгуулж төсөл хэрэгжүүлэгчийг тодруулах шаардлагыг НЕТГ-ын ахлах С.Эрдэнэцэцэгээр дамжуулан НЕТГ-ын удирдлагуудад уламжлахаар боллоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31266
0 эможи
keyboard_arrow_up