Чингэлтэй дүүргийн АВТОЗАМЫН ажил эрчимтэй үргэлжилж байна
2016 оны 4 сарын 07
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозам, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж, гүйцэтгэж байгаа юм. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 2015 онд Чингэлтэй-Хайлааст, Хайлааст-“Нарантуул-2”-ыг холбосон авто зам, 16 дугаар хорооны жишиг автозамуудыг ашиглалтад оруулсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31265
0 эможи