ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2016 оны 4 сарын 07

Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын багш нарын “Сайн хичээл, үйл ажиллагаа”-ны зөвлөгөөн 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 08 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

2016 оны 04 дүгээр сарын 06-нд нэгдсэн зөвлөгөөн, 04 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрүүдэд 5 дугаар цэцэрлэг, 17, 57 дугаар сургуулиуд дээр сайн хичээл үйл ажиллагаа зохион байгуулагдаж, багш нар сургалтын арга зүй, технологио бие биедээ танилцуулж, хичээл хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Чингэлтэй дүүргээс ОЮУНЛАГ МОНГОЛ ХҮҮХЭД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ уриан дор Монгол хүүхэд бүрийг “Дуун ухаан”, “Тоон ухаан”-д шамдан суралцуулах бодлогыг боловсролын салбартаа барьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эх хэл, соёл, үндэсний өв уламжлалаараа бахархдаг ирээдүйн Өв-Тэгш Монгол хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үүднээс “Ургийн бичиг”, “Монгол бичиг”-ийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилтот ажлуудыг эхлүүлж, сэтгэлгээний хурдтай, өөртөө итгэлтэй, эх орныхоо хөгжлийн зүг-чигийг тодорхойлох авьяаслаг Монгол хүүхдийг бэлтгэх зорилготой байгалийн ухаан, тэр дундаа математикийн хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж байна.

IMG_5175

IMG_5186

IMG_5272

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31222
0 эможи
keyboard_arrow_up