ӨНӨӨДӨР: Чингисийн талбайд "Гутлын жагсаал" болно

2016 оны 4 сарын 07

09.30 цагт: Суурь боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр болно. Утас: 91399149


10.00 цагт: БНСУ-аас эмч нар ирж зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж түүнээс нийт 6 хүүхдийг сонгон Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаанд оруулна. Утас: 91997268


10.00 цагт: Монгол Улс "Progress out of poverty index tool" буюу ядуурлаас гарах өөрчлөлтийн индексийн аргачлалыг нэвтрүүлж буй талаар мэдээлэл өгөх арга хэмжээ "Рамада" зочид буудлын Даймонд хурлын танхимд болно. Утас: 99100249


10.00 цагт: Өнөөдөр тохиож буй Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЭМСЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 320981 (НЭМГ)


11:00 цагт: Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" хөдөлгөөнөөс Чингисийн талбайд 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлахын зэрэгцээ хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулна.


12.00 цагт: Засгийн газрын хуралдааны танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцож, салбарын бүтээн байгуулалтын талаар болон 2016 онд хийгдэх зам, гүүрийн барилгын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.


16.30 цагт: “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Эко-иргэн хүн” сэдэвт нээлттэй аяны хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд нээлттэй өдөрлөг болно. Утас: 95127607, 80003078


17.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дугуйт өдөрлөг" болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31216
0 эможи
keyboard_arrow_up