Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина

2016 оны 4 сарын 06

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 5-нд болж хуралдаанаар концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор баталж, уралдаанд шалгаруулалтыг барих, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгээр зарласнаас  “Ди Вай Кей Би” ХХК төсөл шалгарчээ.
 
Концессын гэрээгээр гүйцэтгэх энэхүү төслийн хүрээнд Алтай хотхоны хорооллын доторхи автозамыг дунд голын автозамтай холбосон 30,75 метр төмөр бетон гүүр барих юм. Гүүрийн зоричх хэсгийн өргөн нь 8 метр, хоёр талдаа 1,5 метр өргөн явган хүний зам, гэрлэн дохио, гэрэлтүүлэгтэй байхаар төсөлд тусгажээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг  хэрэгжүүлэхээр “Ди Вай Кей Би” ХХК-тай Концесс олгох гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Ди Вай Кей Би ХХК нь 1 579 799 551 төгрөгөөр төслийг хэрэгжүүлж нийслэлээс 2017 онд 70 хувийн, 2018 онд  30 хувийн санхүүжилтийг өгөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31204
0 эможи
keyboard_arrow_up