Маргааш “100 хар үйл явдал”-ыг зарлах нь

2016 оны 4 сарын 06

Өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө ч мэдээгүй байтал “хулгайч” нэр зүүчихлээ. Нийтээрээ “Муусайн хулгайч нар” гэж тэднийг зүхэх боллоо. Тэгвэл бүгдээрээ хулгайч биш гэдгийг маргаашнаас эхлээд ялгаад, салгаад өгөх бололтой. Учир нь маргааш “ Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс “100 хар үйл явдал”-ыг албан ёсоор зарлах юм байна. Өнгөрсөн оны 3-р сараас эхлэн тус хөдөлгөөнөөс “100 хар үйл явдал”-ыг нэрлэнэ үү хэмээн ард түмнээс санал авсан. Саналаа авч дуусчээ. Харин үүнийгээ зарлахдаа өвөрмөцөөр зарлах нь. Өнөөдөр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тэр бүү хэл ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл болох хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүртэл хязгаарласан. Жишээ нь тус хөдөлгөөнөөс багш нарыг, эмч нарыг... гэхчилэн төрийн бүтцэд ажиллаж байгаа хэнийг ч бай талбай дээр ирэээд жагс, дүү хоолойгоо хүргэ гэвэл хэн ч зориглон ирж жагсахгүй гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тийм болохоор тэдний гутлыг арай барьж хорихгүй байх, дарамтлахгүй байх, гуталны эрхийг хязгаарлахгүй байх гэдэг үүднээс ийнхүү гутлыг нь жагсаахаар шийдсэн байна. Жагсаалд нэгдэж ядах зүйлгүй юм байна. Өглөө гэрээс гарахдаа хуучин, муу нэг гутлаа сугавчлаад гарахад л болох нь. Энэ бүх жагсаал цуглааны эцсийн зорилго нь “100 хар үйл явдал”-д нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх дараагийн арга хэмжээндээ “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн шилжих явдал юм байна. Тэгэхээр маргааш зарлах “100 хар үйл явдал” нь сонгуулийн албан бус эхлэл болж байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31201
0 эможи
keyboard_arrow_up