Хан-Уул дүүргийн малчид, фермерүүдийн уулзалт боллоо

2016 оны 4 сарын 06

Малчид фермерүүдийн уулзалтыг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 дүгээр хорооны байранд зохион байгууллаа. Уулзалтанд 40 гаруй малчид оролцсон бөгөөд Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз дүүргийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт болон цаг үеийн мэдээллүүдийг танилцуулж, НҮХААГ-ын ЭМАА-н хэлтсийн дарга н.Дэлгэрсайхан “Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт” сэдэвт илтгэл тавьлаа.

Харин “Мал эмнэлгийн үйлчилгээ”-ний талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын Орлогч дарга Түмэннаст, “Малчдын эрүүл мэнд нийгмийн хамгаалал” сэдвээр Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Алтанзаяа, “Малчны зээл болон банкны зээлийн үйлчилгээ”-ний талаар Төрийн банкны ажилчид мэдээлэл хийсэн юм. Мөн малчдад тулгамждаж буй асуудал, санал, хүсэлтэнд хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр

• Малчид малаа бэлчээх бэлчээргүй боллоо. Мал аж ахуй эрхлэх, тэр дундаа бэлчээрийн талбайг ялгаж салгах хэрэгтэй байна. Бэлчээрийн талбайг баталгаажуулах

• Дүүргийн хэмжээнд хадлангийн талбайн зориулалтаар газрын асуудал шийдвэрлэх / хадлангийн газаргүй боллоо./

• 14 дүгээр хороонд байрлах оршуулгын газар тойрсон шуудуунд малын гарц гаргуулах

• Бэлчээрийн талбайд гадны аймаг сумдаас адуутай малчид ирж айраг зардаг энэ асуудлыг шийдвэрлэж баймаар байна.

• Залуу малчдыг бодлогоор дэмжих, залуу үеийнхэнийгээ дадлагажуулах ажлын зохион байгуулах

• Тэжээлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг санал, санаачлагуудыг гаргасан юм.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31193
0 эможи
keyboard_arrow_up