“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ХОРООДОД ХҮРГЭХ АЖЛЫН УДИРДАМЖ

2016 оны 4 сарын 06

Нэг. Зорилго

 Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос  ойр, хүртээмжтэй, түргэн шуурхай  хүргэх зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ

1-16 дугаар хороо

Гурав. Хугацаа, хуваарь

            2016 оны 04 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

ХОРООДОД “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ХҮРГЭХ АЖЛЫГ

 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

 

Хороо

Хугацаа

 

Зохион байгуулалт

IV/11

IV/12

IV/13

IV/14

IV/15

IV/16

IV/17

Байршил

Хариуцах эзэн

1

XIY

1000 1400

 

 

 

 

 

 

ЕБ-ын 59-р дунд сургууль

Г.Батсуурь/Хорооны Засаг дарга/ Х.Байгалмаа /Сургуулийн захирал/

2

XIII

1500 1800

 

 

 

 

 

 

ЕБ-ын 26-р дунд сургууль

Э.Бүрэнтөгс /Хорооны Засаг дарга/ Д.Энхтайван /Сургуулийн захирал/

3

XII

 

1000

1400

 

 

 

 

 

ЕБ-ын 10-р дунд сургууль

А.Бумчумаа /Хорооны Засаг дарга/ Ө.Болормаа /Сургуулийн захирал/

4

X

 

1500

1800

 

 

 

 

 

ЕБ-ын 7-р дунд сургууль

Н.Туяацэцэг/Хорооны Засаг дарга/ Ч.Уранчимэг/Сургуулийн захирал/

5

IX, XYI

 

 

1000

1800

 

 

 

 

ЕБ-ын 7-р дунд сургууль

Д.Энхтүвшин, С.Сарангуа/Хорооны Засаг дарга/ Ө.Болормаа /Сургуулийн захирал/

6

YI, YII, YIII

 

 

 

1000

1800

 

 

 

ЕБ-ын 60-р дунд сургууль

Г.Золбаяр, А.Мөнх-Амгалан, Ё.Цацралтуяа /Хорооны Засаг дарга/ Д.Ариунаа /Сургуулийн захирал/

7

IY, Y

 

 

 

 

1000

1800

 

 

ЕБ-ын 34-р дунд сургууль

С.Ган-Од, Б.Батзаяа/Хорооны Засаг дарга/ Р.Өлзийхишиг /Сургуулийн захирал/

8

I, II, III,

 

 

 

 

 

1000

1800

 

ЕБ-ын 75-р дунд сургууль

Б.Болд, Ч.Наранцэцэг, Ч.Пүрэвсүрэн, Б.Болд, / Д.Тунгалаг /Сургуулийн захирал/

9

XI, XV

 

 

 

 

 

 

1000

1800

ЕБ-ын 115-р дунд сургууль

С.Түвшинжаргал,Х.Өнөртуяа /Хорооны Засаг дарга/

С.Оюун /Сургуулийн захирал/

Дөрөв. Үзүүлэх төрийн үйлчилгээний төрөл

Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд

Захиргаа, хуулийн хэлтэс:

·         Дүүргийн төр захиргааны байгууллага хороодын явуулж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа талаар санал асуулга

·         Өргөдөл, гомдол, санал, хүсэлт

·         Хууль эрх зүйн зөвлөгөө

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

·         Гэр хорооллын дахин төлөвлөлт

·         2015-2016 онд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын танилцуулга

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс:

·         Гэрэлтүүлэг, зам засвар, зам тээвэр

·         СӨХ, гэр хорооллын тохижилт

·         Худаг, ус

·         Агаарын бохирдол, төслийн зуух

Цэргийн штаб:

  • Цэрэг татлага, халагдалт
  • Дайчилгаа
  • Цэрэг техникийн тоо бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх

Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад

Хөдөлмөрийн хэлтэс:

  • “Хөдөлгөөнт бирж” ажиллуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
  • Байнгын болон түр ажлын байранд зуучлах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах
  • Хөдөлмөрийн сургалт болон мэргэжлийн боловсролын сургалтын бүртгэл

Нийгмийн даатгалын хэлтэс:

  • Сайн дурын даатгалд хамруулна
  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ /ЭМД-ын дэвтэр бөглөнө/
  • Тэтгэвэр, тэтгэмжийн талаар хуулийн зөвлөгөө өгөх

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Нийгмийн халамжийн тэтгэмж
  • Хүнсний эрхийн бичиг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал
  • Ахмад настаны нийгмийн хамгаалал
  • Алдар цолтой ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн талаар мэдээлэл, зөвлөлгөө өгнө.

    Улсын бүртгэл, статистикийн хэлтэс:

  • Төрсний гэрчилгээний дахин олголт
  • Нас барсны гэрчилгээний дахин олголт
  • Гэрлэлт цуцлалтын гэрчилгээний дахин олголт
  • Гэрлэлтийн баталгааны дахин олголт
  • Гэрлэсний бүртгэл
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэл
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэл
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх лавлагаа олгох үйлчилгээний талаар заавар зөвлөгөө өгөх, материалын бүрдүүлэлтийг хүлээн авах

Эрүүл мэндийн нэгдэл:

·         Холестрин, биеийн өндөр, жин үзэх

·         Цусны даралт үзэх

·          Захын цусанд сахар тодорхойлох

·         Сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх

 

Татварын хэлтэс:

 

·         Татварын хууль тогтоомж /НЄАТ-ын шинэчилсэн хууль/-ийн талаар зєвлємж зєвлєгєє єгєх

 

Өмч, газрын харилцааны алба:

 

  • Шинээр газар хүссэн иргэдийн өргөдөл /Цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажлын талаар мэдээлэл өгөх/
  • Газрын өмчлөлийн талаар болон хамтран өмчлөгчөө хасуулах тухай
  • Эзэмшиж байгаа газраа баталгаажуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах
  • Нэр болон хаяг өөрчлүүлэх талаар мэдээлэл өгөх

·         Газар чөлөөлөх, нөхөх олговортой эргүүлэн авах талаар мэдээлэл өгөх

·         Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

Тав. Ажлыг дүгнэж тайлагнах

Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүрсэн талаар хороодын иргэдээс судалгаа авч нэгтгэн үр дүнг тооцно. Холбогдох хэлтэс, албад ажилласан өдрүүдийн тайланг Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст цахимаар/ariun_2233@yahoo.com/ болон бичгээр ирүүлнэ.

Зургаа.  Хүрэх үр дүн

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл хүргэгдэн, иргэдийн сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр дээшилсэн байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31189
0 эможи
keyboard_arrow_up