Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, удирдлагууд туршлага солилцох зөвлөгөөнд оролцож байна

2016 оны 4 сарын 06

Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтсээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны туршлага солилцох зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон ЕБС-иудын багш, удирдлагууд оролцсон юм. 

Сургуулийн өмнөх , бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш, сургалтын менежер, удирдлага, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм. 

“Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалал”, “Хүүхэд хөгжил” гэсэн 2 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг дээрх дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

• Зорилтот бүлгийн 325 хүүхдийг зуны цэцэрлэгт хамруулан бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин ажилласан.

• Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Сургалтын орчин, хэрэглэгдүүний хангалтыг сайжруулахаар ЕБС-иудад сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг 52, 34, 75 дугаар сургуульд хими, физик, технологийн кабинетийн тоног төхөөрөмжүүд

• Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүчилтөрөгчийн коктейлийн аппарат, ариутгалын аппарат худалдан авч, камержуулах ажил

• Иргэдийн дунд төслийн уралдааныг тус тус зохион байгуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31186
0 эможи
keyboard_arrow_up