Т.Ням-Очир: Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль, 11 цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтанд орно

2016 оны 4 сарын 06

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс энэ онд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

Монголын боловсролын салбарт ялангуяа сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын түвшинд сургалтын агуулга, багшийн арга зүйн хувьд чанарын шинэчлэл хийгдэж байгаа. Дүүргийн хувьд “Хичээлд суурилсан боловсролын чанарыг сайжруулах” тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор “Сайн хичээл, үйл ажиллагаа” гэсэн санаачилгыг эхлүүлсэн. Мөн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутаг, эцэг эх, олон нийтийн байгууллагын туслалцаа, дэмжлэгтэйгээр зохион байгуулахад ихээхэн анхаарал хандуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазыг бэхжүүлэх, үйл ажиллагааны  шинэлэг шийдэл, шинэ менежментийг нэвтрүүлэх замаар багш нараа хөгжүүлэх  чиглэлээр анхаарч ажиллах юм.

Бага, суурь боловсролын түвшинд хүүхэд бүрийг “Дуун ухаан” болон “Тоон ухаан”-д шамдан суралцуулах орон нутгийн бодлогыг хэрэгжүүлж байна. Дуун ухаан буюу хүүхэд бүр үндэсний өв уламжлалаа дээдэлдэг, өв соёлоо тээгч, үндэсний хэлээрээ уран яруу ярьдаг хүүхэд болж төлөвшинө. Харин “Тоон ухаан” буюу хүүхэд логик сэтгэлгээ өндөр, гүйлгээ ухаантай Монгол улсынхаа хөгжлийн зүг чигийг тодорхйологч хүүхдүүдийг хөгжүүлж, төлөвшүүлнэ суурь зарчмаар ажлаа төлөвлөн ажиллаж байна.

Өнгөрсөн жилд хийгдсэн томоохон ажлуудаасаа дурдвал.

Өнгөрсөн жилүүдэд бид бага боловсролын “Сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний нэг нь “Сайн хичээл” ажиллагаа байсан ба багш 40 минутанд тэр хичээлийг хамгийн сайнаараа удирдан чиглүүдлдэг, бэлтгэл төлөвлөлттэй ирдэг байх гэсэн зарчмыг сургуулиудынхаа сургалтанд нэвтрүүлсэн. Дээрээс нь сургуулийн өмнөх боловсролын орчны шинэчлэлтийг хийлээ. Жишээ нь хүүхдийн тоглоом гэхэд барби, бөмбөг гэх мэт байсан бол өнөөдөр бид хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор оньсон болон хөлөгт, олон үйлдэлт тоглоомын баазтай болсон. Мөн суурь, ахлах ангийн түвшинд Монгол хэлний хууль батлагдсантай холбогдуулан Монгол бичгийн зорилтот ажлуудыг зохион байгуулж байна. Монгол хэлний тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхлэхэд манай Чингэлтэй дүүргийн боловсролын бодлогын ачаар дүүргийн иргэд маань Монгол бичгийн өвийг тээгч, Монгол бичгээр зөв сайхан бичдэг болсон байх гэсэн зорилготойгоор энэ ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн онд танай дүүргийн сургууль цэцэрлэгүүд дээр Ургийн бичгийн ажил хэрэгжиж байсан. Яагаад заавал “Ургын бичиг”-ийг сонгох болсон бэ?

Монголчууд устаагүй мянга мянган жил оршин тогтнож байгаа нь төрөл удмаа мэдэж, ургийн бичгээ хөтөлдөг байсантай шууд холбоотой. Иймээс бид Ерөнхий боловсролын сургуулийн 15 мянга гаруй хүүхдүүдэд “Ургийн бичгээ хөтлөх, ургийн бичгийг хөтөлж, 3-12 үеийн уг гарвалыг мэддэг боллоо. Энэ ажлын үр дүнгээр сургууль бүр дүүргийнхээ тусгаар тогтнолын талбай дээрээ үзэсгэлэн гаргасан маш амжилттай ажил болсон. Одоо хүртэл манай хүүхдүүд үргэлжлүүлэн хөтөлж байгаа.

Танай дүүргийн хэмжээнд энэ жил боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдсөн үү?

Энэ онд манай дүүрэгт гурван бага сургууль шинээр ашиглалтанд орохоор болсон. Цэцэрлэгийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван цэцэрлэг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван цэцэрлэг, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар таван цэцэрлэг дээр нэмэлт бүлгийн барилгын ажил хийгдэнэ. Одоогийн байдлаар манай дүүрэгт 2-5 настай хүүхдүүдийн 70 хувь нь буюу 12333 хүүхдийн 9354 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна. Цэцэрлэгийн бодит орны тоо 4750. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд хүчин чадлаа 2,2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. Дээрх өргөтгөлүүд ашиглалтанд орсноор хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 90 орчим хувь болж нэмэгдэнэ гэсэн сайхан мэдээтэй байна.

Боловсролын хэлтэсийн хувьд ЕБС-иудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Бид өдөр тутам мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Дээрээс нь төрөөс боловсролын салбарт баримталж байгаа чиг үүргийг хэрэгжүүлэх, захиргааны удирдлагаар хангаж ажиллах бидний үүрэг. ЧИнгэлтэй дүүрэг боловсролын салбарт барьж ажиллах бие даасан бодлоготой. Иймдээ ч сургууль цэцэрлэг бие даасан байдлаар, өөрийн онцлог давуу талдаа тулгуурлан хөгжих ёстой гэсэн зарчим барьдаг. Өдөр тутмын ажил нягт уялдаа холбоотой байдаг.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Танай хамт олны сургах их үйлсэд тань амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31185
0 эможи
keyboard_arrow_up