Зуслангийн газар өмчлөл энэ сарын 8-наас эхэлнэ

2016 оны 4 сарын 06

НӨХГ энэ сарын 8-наас Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болжээ.

НӨХГ-аас дээрх хоёр дүүрэгт суурин болон хээрийн судалгаа хийж, 18 мянга 216 нэгж талбарт газар өмчлүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Газар өмчлөх хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn цахим хуудас болон дүүргүүдийн Өмчийн харилцааны газраар дамжуулах хүлээн авах аж.

Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг НӨХГ-аас мэдээлэв.

Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт өмчлөх боломжтой байршлын жагсаалтыг хүргэж байна.

Сүхбаатар дүүрэгт:

  1. Ар хустай
  2. Цолмон,
  3. Цээнэ,
  4. Бэлхийн даваат,
  5. Бэлхийн мааньт,
  6. Гоодой,
  7. Баянбулаг,
  8. Бэлхийн хадат,
  9. Бэлх, Бэлхийн цуурайт
  10. Хандгайт,
  11. Хандгайтын богино,
  12. Хуурай мухар,
  13. Майхан толгой,
  14. Санзай,
  15. Сэлбэ,
  16. Сэлх,
  17. Шарга морьт,
  18. Зуун мод

Харин Чингэлтэй дүүрэгт:

  1. Жигжид,
  2. Яргайт,
  3. Ар согоот,
  4. Гүнт,
  5. Ойн булаг,
  6. Шадивлан,
  7. Яргайтын богино зэрэг долоон аманд нийт 26 байршилд өмчлөлийг явуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31176
0 эможи
keyboard_arrow_up