Чингэлтэй дүүргийн хорооныхоо хөгжилд өөрийн саналаа тусгуулаарай

2016 оны 4 сарын 06

 Чингэлтэй дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс санал авах үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Энэ жилийн хувьд иргэдээс санал авахдаа дүүрэгт сүүлийн 4 жилд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын ажлуудаараа тайлан ном гаргаж, иргэн бүртээ хүргэж, тайлагнан ажиллаж байгаа нь онцлог болж байгаа юм.

Санал авах үйл ажиллагаа 4 дүгээр сарын 30 хүртэл явагдана. Иймд иргэн та Орон нутгийн хөгжлийн сангийн  санал авах үйл ажиллагаа, хороодын ИНХ-даа идэвх санаачлагатай оролцож, хорооныхоо хөгжилд өөрийн саналаа тусгуулаарай.  Орон нутгийн хөгжлийн сан таны санааг санхүүжүүлж, иргэн таны санал хороо, дүүргийн хөгжлийн бодлогод тусгагдана.

9-1

ОНХС-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлж болох чиг үүрэг.

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.

Дүүрэг ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58.3-т заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж болно.

7.3.1 Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийх:

7.3.1. а/ Нийтийн халуун усны газар барих, сэргээн засварлах, тохижуулах

7.3.1. б/ Нийтийн худалдаа үйлчилгээний зах, талбай барих, засварлах, тохижуулах

7.3.1. в/ Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн барилгын их засвар, тоног төхөөрөмж

7.3.1. г/ Ундны усан сан хангамж сайжруулах, худаг гаргах, барих, засварлах,тохижуулах

7.3.1. д/ Цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар

7.3.1. е/ Ундны усыг цэвэршүүлэх, шүүх тоног төхөөрөмж хангах

7.3.1. ё/ Ус зөөврийн болон бохирын машин нийлүүлэх

7.3.1. ж/ Нийтийн ариун цэврийн цэг барих, засварлах, тохижуулах

7.3.1. з/ Хогийн төвлөрсөн цэг байгуулах

7.3.1. и/ Хог тээврийн авто тээврийн хэрэгсэл нийлүүлэх

7.3.1. к/ Нийтийн номын санг тохижуулах, засварлах

7.3.1. л/ Цахилгааны шугам, дэд өртөөний засвар, өргөтгөл

7.3.1. м/ Нийтийн орон сууцны барилгын дээвэр, дулааны шугамын засвар

7.3.1. н/ Уурын зуухны засвар

7.3.1. о/ Зам засвар, арчлалт

7.3.1. ө/ Бусад нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулах

7.3.2. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх

7.3.2.а/ Дүүргийн нутаг дэвсгэрт фермерийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх

7.3.3. Дүүргийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах

7.3.3.а/ Рашаан, булгийн эх хамгаалах

7.3.3.б/ Үер, усны далан барих, засварлах

7.3.3.в/ Усны шуудуу татах, засах

7.3.3.г/ Хөв цөөрөм байгуулах

7.3.3.д/ Байгаль орчныг нөхөн сэргээх

7.3.3.е/ Ногоон байгууламж байгуулах, мод, бут, сөөг тарих, хамгаалах

7.3.4 Дүүргийн доторх нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, арчилгааг хийх, зохион байгуулах

7.3.4.а/ Гудамж талбайн гэрэлтүүлэг хийх

7.3.4.б/ Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээ

7.3.5. Дүүргийн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, арчлах

7.3.5.а/ Ногоон байгууламж байгуулах, мод, бут, сөөг тарих хамгаалах

7.3.5.б/ Зүлэг, мод бут, сөөг услах зориулалтын машин, техник худалдан авах

7.3.5.в/ Явган хүний зам тавих

7.3.5.г/ Цэцэрлэгт хүрээлэн байгуулах

7.3.5.д/ Хүүхэд чөлөөт цаг өнгөрүүлэх тоглоомын талбай байгуулах

7.3.5.е/ Ахмад, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, соёлын   үйлчилгээний төв байгуулах, засварлах, тохижуулах

7.3.5.ё/ Айл, өрх гудамж талбайн хаягжуулалт хийх

7.3.5.ж/ Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол барих,засварлах

7.3.5.з/ Замын эвдэрсэн хэсгийг засах (хэсэгчилсэн засвар)

7.3.5.и/ Дүүргийн нутаг дэвсгэр дэх автозамуудад автозамын тэмдэглэгээ хийх

7.3.5.к/ Замын ус зайлуулах шуудууг засварлах

7.3.5.л/ Замын даланг сэргээн засварлах

7.3.5.м/ Бага хэмжээний бетонон болон гүүр барих, засварлах

7.3.6. Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

7.3.6.а/ Зураг төсөв / зөвхөн ОНХС-аас санхүүжүүлэхээр заасан төсөл, арга хэмжээний /

7.3.6.б/ Сургуулийн хичээлийн болон дотуур байрны засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.в/ Ясли, цэцэрлэгийн байрны засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.г/ Дүүргийн эмнэлэг, лаборатори, эхчүүдийн амрах байрны засвар, үйлчилгээ, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.д/ Дүүргийн соёлын төвийн засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.е/ Дүүргийн нийтийн номын сангийн барилгын засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.ё/ Нийтийн биеийн тамирын барилгын засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.ж/ Иргэний танхим шинээр байгуулах, тохижилт, техник тоног төхөөрөмж

7.3.6.и/ Дүүргийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зардал

60.3Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

60.3.1.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.

60.3.2.улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;

60.3.3.үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;

60.3.4.нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;

60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;

60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.

60.4.Энэ хуулийн 60.3.1-д заасан хуулиар тогтоосон чиг үүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарахгүй.

9-2

khoroo 19

khoroo 16

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31151
0 эможи
keyboard_arrow_up