Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016 оны 4 сарын 04

2016 оны дөрөвдүгээр сарын 04-нөөс дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хугацааны дунд үеэр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи шуургатай хүйтэн байна - 


Баруун аймгуудын нутгаар:  4-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 4,7-8нд Алтайн уулсаар, 9-10-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-9-нд нутгийн хойд хагаст шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, нутгийн өмнөд хагаст шөнөдөө 1-6 хэм өдөртөө 15-20 хэм хүрч дулаарна. Бусад хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: 4-5нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. 6-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орж шороон ба цасан шуурга шуурна. Салхи 6,10-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 8-10-нд ихэнх нутгаар дулаарч 9-10-нд тал хээрийн нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 10-15 хэм  дулаан байна. Бусад хугацаанд хүйтэвтэр хавсаргатай. 6-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: 6,11-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 6-нд зарим газраар түр зуур 18-20м/с, 7-8, 11-нд 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-10-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм хүрч дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна. 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 6,11-нд зарим нутгаар, 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч шороогоор шуурна. 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн хавсаргатай. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 13-18 хэм дулаан, ялангуяа 8-10-нд шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм хүрч дулаарна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31080
0 эможи
keyboard_arrow_up