ХУД-ИЙН ТОХИЖИЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ИРГЭДИЙН БҮЛЭГ ДАХИН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2016 оны 4 сарын 04

2015 оны 04-р сарын 21-ний өдрийн А/328 дугаар “Ажил Эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг Даргын Захирамжийн дагуу ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь 18 хүний бүрэлдэхүүнтэй Тохижилт, цэвэрлэгээний иргэдийн бүлгийг 2015 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл ажиллуулсан. Энэхүү Тохижилт, цэвэрлэгээний иргэдийн бүлэг нь гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, хог тээвэрлэлтийн авто машин орж ачилт хийх боломжгүй хэсгүүдэд түүвэр цэвэрлэгээ хийсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг эрчимжүүлэх тухай” Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн Тушаалын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Тохижилт, Цэвэрлэгээний Иргэдийн Бүлэг” нь дахин ажиллахаар боллоо. Дүүргийн энэ удаагийн бүлэг нь 9, 10, 12, 13, 14, 16 дугаар хороодын 20 иргэдээс бүрдсэн бөгөөд гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, хог тээвэрлэлтийн авто машин орж ачилт хийх боломжгүй хэсгүүдэд түүвэр цэвэрлэгээ хийн ажиллах юм.

Хороодын ажил, орлогогүй иргэдийг түр ажлын байраар хангах үүднээс Тохижилт цэвэрлэгээний иргэдийг бүлэгт авч ажиллуулдаг байна. ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь иргэдийн бүлгийг зохион байгуулж, ажиллуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа аж.

Түүнчлэн иргэдийн бүлэг ажиллах болсонтой холбогдуулж 03 дугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн ДБТХ-ийн мэргэжилтэн М.Очирпүрэв болон ХТҮХ-ийн дарга Г.Бадамсэд нар иргэдийн бүлэгт танилцуулга, уулзалт хийлээ.

ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31063
0 эможи
keyboard_arrow_up