Сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно

2016 оны 4 сарын 04

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар 6 га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу дахин  зохион байгуулна. Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31048
0 эможи
keyboard_arrow_up