Д.Булган: Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчиддээ илүү анхаарч ажиллаж байгаа

2016 оны 4 сарын 04

Чингэлтэй дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булгантай ярилцлаа.

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээрх хичнээн худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Манай дүүргийн хэмжээнд 3000 мянга гаруй ААН, байгууллага худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнсний 1080, нийтийн хоолны 428, жижиг дунд өрхийн үйлдвэрлэлээр 750, ахуйн үйлчилгээгээр 525, газар тариалан хөдөө аж ахуйнгаар 83 болон аялал жуулчлалын чиглэлээр 60 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байна.

Зах зээлийн нийгэмд шилжиснээс хойш манай дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, ариун цэврийн тухай хууль зэрэг улс, нийслэл, дүүргээс баталсан хууль, журам, шийдвэрийн биелэлтэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт тавьж ажилласны үр дүнд ихэнх байгууллагууд биелүүлэн ажилладаг болсон.

Харин ахуйн үйлчилгээний салбарын хувьд дүүргийн одоогоор “Урт цагаан худалдааны төв” өмнө нь бүхий л төрлөөр үйлчилгээ үзүүлдэг ахуйн үйлчилгээний өлгий нутаг байсан.

Иймээс Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн үйлчилгээний газруудын 50 гаруй хувь нь манай дүүрэгт байдаг гэж хэлж болно.

Ер нь зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс төр, засаг ахуйн үйлчилгээний салбарыг орхигдуулсанаас өнөөг хүртэл нэгдсэн бодлого, зохицуулалтгүй, урсгалаараа явж, үндсэндээ албан бус хэвшлийн хэлбэрт орж бие даан үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Ахуйн үйлчилгээний салбарт нийт 20 төрөл хамрагддаг.

Дүүргээс Стандартчилал хэмжил зүйн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн холбоод зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран Үсчин, гоо сайхан, ломбард, авто машин угаалга, засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор сүүлийн 2-3 жилүүдэд хэд хэдэн ажлууд хийсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээний доголдол хянах үүднээс стандартад нийцсэн камержуулалт хийх бүртгэл судалгааг нарийвчлан гаргах ажил байлаа.

Мөн үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудын ажилчдыг мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтад хамруулсан.

Ингэснээр НИТХТ-н 07, 63 тоот тогтоолын дагуу 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хальтиргаа гулгаа арилгах, хог хаягдлаа хуваарийн дагуу ачиж тээвэрлүүлэх зэрэг ажилд хэвшээд байна.

Танай дүүргээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ямар бодлого баримтлан  ажиллаж байна вэ?

Дүүргийн хувьд жижиг дунд гэхээсээ илүү өрхийн үйлдвэрлэл эрхлэгч буюу баялаг бүтээгчддээ илүү анхаарч ажиллаж байгаа “Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 2014-2016 онуудад хэрэгжүүлэхээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2014 онд батлуулсан. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр эхний ээлжинд дүүргээс Чингэлтэйд үйлдвэрлэв худалдааны төв барих газрын захирамж гаргасан. Цаашид үйлчилгээний төв барих төлөвлөгөөтэй байна. Үйлдвэрлэл эрхлэгчид маань ч гэсэн хөдөлмөрлөвөл сайхан амьдарна гэсэн ухагдахуун иргэдэд  суусан харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч мөн өрхийн үйлдвэрлэл явуулж байна.

Өрхийн үйлдвэрлэгчдийг хувьд бас нэг асуудал нь зээл авах гэхээр барьцаа хөрөнгө дутагдалтай байдаг үүнийг бид орон нутгийн төр захиргааны байгууллагаас анх удаа  Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 онд байгуулсан. Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн  санхүүгийн эх үүсвэр олж авах боломжийг  нэмэгдүүлэх зорилгоор ЗДТГ-аас эхний шатанд зээлийн батлан даалтын санд 20.0 хорин сая төгрөгийн  хөрөнгө оруулалтыг  хийснээр Зээлийн батлан даалтын сангаас дүүргийн иргэд аж ахуй нэгжид  400.0 зуун сая төгрөгийн батлан даалт гаргах боломжийг бүрдүүлсэн байгаа.

Жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хийсэн бүтээгдэхүүний борлуулахад түрээсийн болон худалдааны шимтгэл өндөр байдаг тиймээс Засаг даргын санаачлагаар “Даян-Өндөр” ХХК–ний Алтжин худалдааны төвд 40 м2 талбай бүхий 9 павильон, Ариг банкны ар талын дүүргийн 1-р хороо, 1,40 мянгат, 7 дугаар байрны 200м2 бүхий худалдааны байранд “Чингэлтэйд үйлдвэрлэв”  бэлэг дурсгалын дэлгүүрийг 2015 оны 5 дугаар сараас нээн ажиллуулж түрээсийн төлбөрийн  дүүргээс бүрэн шийдсэн байгаа. “Чингэлтэйд үйлдвэрлэв” салбар дэлгүүрүүдэд 140 гаруй өрхийн эрхлэгчдийн, бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж 131,6 сая төгрөгт хүрч амжилттай ажилласан байна байна. Бусад худалдааны газрууд 30%-38% өндөр худалдааны шимтгэл авдаг бол “Чингэлтэйд үйлдвэрлэв дэлгүүрүүд нь борлогдсон  барааны худалдааны  шимтгэлийн 10% авдаг нь салбар дэлгүүрүүдийн давуу тал юм. Худалдааны хувь бага авахаар тэр чинээгээр өрхийн үйлдвэрлэгчдийн ашиг орлого нэмэгдэж байгаа.  

Өрхийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг мөн төрийн худалдаан авалтаар дэмжиж байгаа үүний жишээ нь 3 дугаар хороонд дүүргийн Засаг даргын санаачлагаар байгуулсан Хүүхдийн номын өргөөнд 13 дугаар хорооны иргэн Б.Ичинхорлоогоор Хүннүгийн үеийн хэв загварыг шингээсэн эсгий ширмэл ширдэгийг 5,1 сая төгрөгөөр, 224 дүгээр цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг 8 дугаар хорооны ХБИ-ийн Зөв амьдарч Зөв сэтгэцгээе ТТБ-аар 6,3 сая төгрөгийн, Олон улсын ахмадын баяраар Бэц Баун ХХК-ний барагшун нэмэлт бэлдмэлийг 35 сая төгрөгийн, 124 дүгээр цэцэрлэгт Чиглэл ХХК-иас 19 сая төгрөгний гал тогооны тоног төхөөрөмжийг авч жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтыг хийсэн. Цаашдаа чгэсэн төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ аль болох дотоодын үйлдвэрээсээ худалдан хийхийг зорьж байна. Үйлдвэрүүд маань ч гэсэн импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод байгаа.

Танай дүүргийн жижиг дунд өрхийн үйлдвэрлэлээс аль салбар нь хөгжих боломжтой ажлын байрыг хадгалж байна .

2012 онд Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор хэлэлцүүлэг уулзалтыг төрийн болон төрийн бус  байгууллага олон улсын байгууллага банк санхүүгийн байгууллага зэргийг хамруулан зохион байгуулж эдийн засагт өрсөлдөхүйц дэд салбараар модон эдлэлийн үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн  үйлдвэрлэл, оёмол бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэсэн 4 чиглэлийг тодорхойлсон. Эдгээр салбаруудаас оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, нийгмийн бага болон дундаж давхаргын иргэд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрхийн үйлдвэрлэлээр хөгжүүлэх хамгийн боломжтой салбар. Манай дүүрэг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран 2013-2014 онуудад оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн  зөвлөгөөнийг зохион байгуулж оёдолчдоороо хэлэлцүүлэг зохион байгуулж санлыг нь сонсож байхад нэг асуудлыг хөндөж байсан. Тэр нь юу гэхээр бидэнд тусгай зориулалтын оёдлын машин хэрэгтэй байгаа гэсэн саналыг маш их хэлж байсан. ДЗОУБ-аас 12 нэр төрлийн 41,3 сая төгрөгний ердийн болон тусгай зориулалтын оёдлын машинуудыг худалдан авч өгсөн. 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын салбар байранд байршуулан Оёдлын кластерын төвийг байгуулан ЗДТГазраас цахилгаан, дулаан, харуул гэх мэт тогтмол зардлыг хариуцаж ажиллаж байгаа.

Дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй өрхийг үйлдвэрлэл эрхлэгчид олон байдаг уу? Тэднийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, бүлгээр ажиллаж буй иргэдийг нийгэмд идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөхийг нь дэмжин дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар хорооны “Зөв сэтгэж-Зөв амьдарцгаая” ТББ, 10 дугаар хорооны “Чадварлаг” бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэдийг тус тус явуулын ажлын байрыг хийж өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, худалдан борлуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн 17 дугаар хорооны хуучин өрхийн эмнэлгийн  байрыг засварлан салбар ажлын байр нээж хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн хувцас, оёдлын үйлдвэрлэл, хувцас засварын үйлчилгээ явуулах боломжтой болсон. Бид өрхийн үйлдвэрлэгч нартай  танилцаж явахад иргэд гэрийнхээ нэг буланд, гал тогоондоо ажлаа хийж байдаг. Ингэж хийх нь ажил удаашрах, анхаарал сулрах тал байдаг. Харин ажлын байранд хийхээр ажлын бүтээмж өндөр байдаг. Дүүргээс 3 явуулын ажлын байраар хангаад байна.

Цаг агаар дулаарахаар задгай талбайн жижиглэх худалдаа эрхэлдэг хүмүүс ихээр гарч ирдэг. Энэ хүмүүс бол нэг талдаа амьдрлаа авч явж байгаа хүмүүс шүү дээ. Энэ тал дээр дүүргээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Дулааны улирал эхлэхээр зуны түр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэд ихээр дүүрэгтээ хүсэлт гаргадаг. Эдгээр иргэдийг хүсэлтийг Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэдэг.  Хүсэлт гаргасан иргэдийн дунд  амьдрал, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, гурппт байдаг, зуны амралтаараа сургалтын төлбөрөө олох гэсэн оюутанууд гэх мэт хүмүүст тодорхой талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 5 дугаар сарын 01-ээс 10 дугаар сар хүртэл олгодог. Гэхдээ зуны түр худалдаагаар хууль журамтай уялдуулан худалдан борлуулах боломжтой бүтээгдэхүүн зарах зуны түр зөвшөөрөл олгодог.

Сүүлийн үед ТҮЦ-тэй нийслэл болчихлоо гэсэн шүүмжлэл яригдаж байгаа. Энэ тал дээр та юу гэж бодож байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 56 тоот тогтоолоор “Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” батлагдсан. Журмын дагуу 2015 оны 03 дугаар сард УБ хотын Ерөнхий менежерийн тушаалаар дүүрэгт тус бүрт ТҮЦ байршуулах тоо батлагдаж өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 39 ТҮЦ шинээр байршуулсан. Гэтэл үүнийг хажуугаар нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зорчих хэсэгт шөнийн цагаар зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулж байгаа нь иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Мөн тус журманд түргэн үйлчилгээний цэгээр зөвхөн савласан ширхэгийн бараа бүтээгдэхүүн худалдаална гэж заасан. Гэтэл түргэн гэмтэж муудах бараа бүтээгдэхүүн худалдаалах, тамхи ширхэглэн зарах зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд байна. Дүүрэгт иргэдээс ирж байгаа өргөдлийн 70% нь ТҮЦ-ний талаар гомдол байгаа тул Засаг даргын Тамгын газрын зүгээс зөвшөөрөлгүй ТҮЦ албадан буулгах ажлыг дэс дараатай гүйцэтгэж байна. 2015 оны 10 дүгээр сараас өнөөдрийг хүртэл нийт 12 ТҮЦ албадан буулгасан. Цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

   Худалдаа, үйлчилгээний тал дээр ямар гомдолууд ихээр гардаг вэ?

Худалдаа, үйлчилгээний хувьд үйлчилгээний соёлын тал дээр гомдол их гардаг. Үйлчилгээний газруудын соёл ёс суртахууныг анхаарч холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийтийн хоол, худалдааны байгууллагын ажилчдыг нь үнэ төлбөргүй болон хямд зардлаар сургаж байгаа. Худалдаа үйлчилгээний газруудад ерөнхийдөө нийслэл дүүргээс гарсан журмыг мөрдүүлж ажилладаг. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны А/149 дүгээр тушаалаар “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ын дагуу “Чингэлтэй үйлдвэрлэв” худалдааны дэлгүүрийг хаягийг дээрх тушаалын дагуу крилл үсгээр “Чингэлтэй үйлдвэрлэв” гэж бичиж доор нь гуравны нэгтэй тэнцэх хэмжээгээр англи хэл дээр бичиж , хажуу талд нь үндэсний монгол босоо бичгээр бичиж хийсэн. Энэ бол нэг талаараа нийслэл хотын өнгө үзэмжид нөлөөлөх, бусад аж ахуй нэгжүүд мөрдөөсэй  гэсэн үүднээс хийсэн байгаа. Энэ арга хэмжээг зарим байгууллага сайн хүлээж авч байгаа жишээ нь Зоос гоёл ХХК мөн босоо монгол бичгийг оруулж гадна хаягаа хийлгэсэн.

Дүүргийн ЗДТГ-аас ногоон дүүрэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсрлын сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулахаар дүүргийн хэлтэс албад хариуцан ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих ажлыг хамтран  хэрэгжүүлсэн. Манай хэлтсийн хувьд 17-р сургуулийн ногоон байгууламжийг хариуцан ажиллаж 2015 онд Нийслэлээс зарласан Шилдэг тохижилт ногоон байгууламжтай аж ахуй нэгж шалгаруулах уралдаанд шилдэгээр шалгарч 5сая төгрөгөөр шагнагдсан.

2016 оноос эхлэн манай хэлтэс Цагдаагийн 1,2 дугаар хэлтсүүдтэй хамтраад дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урдчилан сэргийлэх зорилгоор дүүрэгт үйл ажиллгаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг гадна дотно талбайгаа Монгол улсад зөвшөөрөгдсөн стандартаар камержуулах ажлыг хийж байгаа. Анхандаа аж ахуйн нэгжүүдийн ойлголт буруу ташаа байсан нэг талдаа аж ахуйн нэгжүүдийг өөрсдийг нь эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг. Одоо сүүлийн үед камерын үр дүнг аж ахуй нэгжүүд маань эегээр ойлгодог болсон. 

Иргэн баян бол улс баян гэсэн үг байдаг. Дүүргийн иргэн баян, амьдрал нь сайхан байвал дүүргийн өнгө төрх жавхаатай сайхан харагдана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31040
0 эможи
keyboard_arrow_up