ХУД-ийн нийгмийн даатгалын хэлтэст шинээр 55 аж ахуй нэгж бүртгүүлжээ

2016 оны 4 сарын 01

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийтдээ 366 ажил олгогч 1,7 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогоо ил болгож, 643 даатгуулагчийн 517,9 сая төгрөгийн шимтгэл төлөхөөр нөхөн тайлан гаргаж ирүүлснээс 378,6 сая төгрөгийн НДШ төлж, 189,3 сая төгрөгийн алдангаас чөлөөлөгдсөн  байна.

Дээрх 366 ажил олгогчийн 55 нь нийгмийн даатгалын байгууллагад шинээр бүртгүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30996
0 эможи
keyboard_arrow_up