ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн зарим эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа

2016 оны 4 сарын 01

МУ-ын шадар сайд, ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нь 2016 оны 03 сарын 30-ны өдөр албаны бусад хүмүүсийн хамт ХУД-ийн ЭМТ-д ажиллаж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан иргэд, үйлчлүүлэгчидтэй уулзлаа.

ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун эмнэлгийнхээ үйл ажиллагаа болон хэтийн зорилго цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа сайдад тайлагналаа

Энэ үеэр Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан ХУЭМТ-ийн Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэгийг "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, сүрьеэгийн эмч Б.Отгонхүүг "Эрүүл мэндийн Яамны жуух" бичгээр шагнаж, урамшууллаа.

Цаашид эмч мэргэжилтнүүдийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нөр их ажил хөдөлмөртөө гаргасан амжилтаа бататгаж, идэвхи зүтгэл, сахилга хариуцлагатай ажиллахыг нийт хамт олонд уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30994
0 эможи
keyboard_arrow_up