Чингэлтэй дүүргийн 5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах боломж бүрдлээ

2016 оны 4 сарын 01

Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, багш нар 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх  санаачлага гаргасныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газраас дэмжин “Нэг гараа-Тэгш боломж”  төслийг эхлүүлж байна.  Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй төслийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд оролцож санаачлага гаргасан  эрхлэгч, багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ.  Цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах гэрээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон цэцэрлэгийн эрхлэгч нар гарын үсэг зурав.   “Нэг гараа-Тэгш боломж” төсөл 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ны хооронд хэрэгжинэ.  Ингэснээр Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 5 настай 249 хүүхэд төрийн бус өмчийн 10 гаруй цэцэрлэгт хамрагдсанаар дүүргийн хэмжээнд 2016 оны 9 дүгээр сарын 1-нд сургуульд орох 6 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах боломж бүрдэж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас төслийн хүрээнд цэцэрлэгүүдэд  дэмжлэг үзүүлэх юм.

IMG_4346

IMG_4370

IMG_4406

IMG_4398

IMG_4326

IMG_4421

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30970
0 эможи
keyboard_arrow_up