Д.Баянмөнх:Чингэлтэй дүүрэг 100 хувь онлайн сүлжээнд бүрэн холбогдсон АНХНЫ ДҮҮРЭГ

2016 оны 3 сарын 31

Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс нэгдэн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс болон өргөжсөн. Энэ удаа тус хэлтсийн даргаД.Баянмөнхтэй шинэ бүтэц, чиг үүрэг болон цаг үеийн сэдвээр ярилцсанаа хүргэж байна.

 

Сайн байна уу. Чингэлтэйдүүгийн Бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс нэг хэлтэс болж өргөжсөн. Танай хэлтсийн шинэ бүтцийн талаар танилцуулаач?

Сайн сайн байна уу. “Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион багуулалтын талаар авах арга хэмжээний тухай”  501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг А/304 тоот тушаал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  “Албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэл батлах тухай  Б/45 тоот тушаалаар Бүтэц орон тоог өөрчлөн нэгтгэж Дүүргийн “Улсын бүртгэл Статистикиийн хэлтэс” болж өөрчлөн зохион байгуулагдсан. Тус хэлтэс нь үйл ажиллагааныхаа чиглэлээр Бүртгэлийн, Статистик гэсэн 2 үндсэн тасагтай үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү 2 тасаг нь ямар ямар чиглэлээр иргэдэд үйлчилгээг үзүүлж байгаа талаар танилцуулбал?

Бүртгэлийн тасаг нь иргэний болон эд хөрөнгийн бүртгэл-архив гэсэн чиглэлээр ажилладаг.

Иргэний бүртгэл нь төрөлт, үрчлэлт, овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөлт, эцэг тогтоолт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, иргэний бичиг баримтанд засвар өөрчлөлт хийх, иргэний давхцахгүй өгөгдөл буюу шинэчилсэн бүртгэл, иргэний үнэмлэхний дахин олголт, хугацаа сунгах, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл, мөн иргэний бүртгэлийн лавлагаа мэдээллийн чиглэлээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувьд анхны бүртгэл, газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх, эрх шилжүүлэх, лавлагаа, бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газраас бусад өмч эзэмших эрхийн бүртгэлийг хийдэг.

Статистикийн тасаг нь дүүргийн  нийгэм-эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн судалгаа хийх, хүн ам, өрхийн судалгаанууд болон Статистикийн бүхий мэдээ мэдээллээр хангах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж ажилладаг.

Чингэлтэй дүүргийн харьяа 19 хороодод ямар ямар бүртгэл хийгдэж байгаа вэ?

2014 оноос төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга,УБСЕГ-н даргын санаачлагаар дүүрэг дээр хөтлөгдөж байгаа зарим төрлийн бүртгэлийг хороодод бүртгэхээр болсон. Энэ ажлын хүрээндЧингэлтэй дүүргийн 19 хороо Иргэний цахим үнэмлэхний олголт, Гэрлэлт, Гэрлэлт цуцлалт, Шилжилт хөдөлгөөн, Гэрлэлтийн баталгаа, нас барсаны, гэрлэлт цуцлалтын гэрчилгээний дахин олголт гэсэн бүртгэлийг хорооны улсын бүртгэгч бүртгэдэг болсон. Дээрх үйлчилгээг иргэдэд хороодоосоо авах бүрэн боломж нээгдсэн гэж ойлгож болно.

2016 оны 2 сараас эхлэн төрөлтийн бүртгэлийг хийж эхэлсэн.Цаашид бүртгэлийн төрөл тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийг 2015 онд 100 хувь онлайн сүлжээнд бүрэн холбогдсон анхны дүүрэг гэж хэлж болно.

Тодруулбал онлайнд холбогдоогүй тохиолдолд хороодод дээр дурдьсан  зарим төрлийн бүртгэл хийх боломжгүй юм.

2015 онд Хүн ам орон сууцны завсрын тооллого гэж томоохон ажил хийгдсэн энэ ажлын биелэлт хэзээ гарах  вэ?

2015 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг дүүргийн нутаг дэвсгэрт явуулах тооллогын товчооны бүрэлдэхүүн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тооллогын бэлтгэл ажлыг хороодод хангаж, амжилттай явуулсан. Хүн ам,орон сууцны завсрын тооллогод 19 хороонд гэрээт  ажилтан хорооны нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх бүрээр биечлэн орж, хүн ам орон сууцны мэдээллийг шинэчлэх, “Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрэн бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү тооллого нь  улс орон даяар 2015 оны 12 сарын 31-нд дуусч, одоогийн байдлаар  дүүргийн УБСХ-ийн ажилтнууд тооллогын мэдээлэлд тодруулга хийх, алдааг засах зэрэг ажлуудыг хийж байна.Тооллогын дүн нэгтгэгдсэний дараа Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газраас олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийнэ.

ТОСК-аас хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд танайхаас лавлагаа өгч байна уу?

Тиймээ өгч байгаа, найм болон таван хувийн орон сууцны зээл, ТОСК-ийн Буянт-Ухаа хорооллыг түрээслэхтэй холбогдсон иргэдийн бүртгэл ихсэж байна. Зарим өдөр 150 гаруй иргэд эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авч байна.

Танай Улсын бүртгэл статистикийн хэлтсээс 2016 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа дурьдвал?

2016 оны 04 сарын 01-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулахаар болсон. Энэхүү тооллогод 2016 оны 4 сарын 01-нээс өмнө үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг  хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.          

Үүнээс гадна 2016 онд Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Улсын бүртгэл Статистикийн Ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах хуулийн хүрээнд тус хэлтсээс эхний байдлаар хэсэг оноолтоо хийсний үндсэн дээр burtgel.mn сайтан дээр байрлуулсан.

Цаашид сонгогчид сонгох эрхээ эдлэх үүднэс сайтаас нэрээ тулгаж, хаягийн өөрчлөлт буюу шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл хийгдсэн иргэдийн бүртгэлийг оршин суугаа хаягаар  нь тулгалт хийж,  хэсэг оноох ажлууд үргэлжлэнэ. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл түр хугацаагаар зогсох учраас иргэд шилжилт хөдөлгөөнийг 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлэх хэрэгтэй.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30919
0 эможи
keyboard_arrow_up