ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2016 оны 3 сарын 31

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээтэй танилцаж, эмч нарт шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Тус хамт олны дундаас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Дотрын эмч Б.Анхтуяа, “Эрүүл мэнд, спортын яамны жуух бичиг”-ээр Хүүхдийн эмч М.Нямсүрэн нар шагнагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30915
0 эможи
keyboard_arrow_up