Чингэлтэй дүүргийн ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ажлыг дүгнэв

2016 оны 3 сарын 30

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар нэр бүхий эмч, эмнэлгийн ажилтнуудыг шагнаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нар 2016 оны 03 дугаар  сарын 30-ны өдөр гардуулан өгөв.

“Чандмань” одонгоор дүүргийн Эрүүл  мэндийн төвийн Өрхийн менежер Т.Нямжав, Мэдрэлийн их эмч Б.Оюумаа, 9 дүгээр хорооны “Нандин хүсэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Оюунгэрэл нарын 11 хүн энгэрээ мялаалаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 14 дүгээр хорооны “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн их эмч Б.Эрдэнэсувд, 7 дугаар хорооны “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сайн санааны туслагч П.Тогоохүү нарын 9 хүн шагнуулав.

IMG_3960

IMG_3878

IMG_3912

IMG_3921

IMG_3998

IMG_4013IMG_3897

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30856
0 эможи
keyboard_arrow_up