ЭХЭМҮТ дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ

2016 оны 3 сарын 30

Өнөөдөр “ЭХЭМҮТ-ийн техник технологийг шинэчлэх, хүний нөөцийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийг хүлээн авах нээлтийн ажиллагаа боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нар оролцлоо.

Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 130 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-д орчин үеийн өндөр хүчин чадалтай, эмчилгээ, оношилгооны төхөөрөмжийг суурилуулаад байгаа юм. Тухайлбал, Унтуулгын иж бүрэн аппарат, зүсэлт хийх компьютерт томографийн аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, цусны биохими, иммунологи, шээсний автомат анализаторууд, цусны хийн бүтэц ба осмос чанарыг тодорхойлох аппарат, эсийн болон хөргөлттэй центрифуг, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд, мэс засал, төрөх өрөөний тоног төхөөрөмжүүд, эх барих, эмэгтэйчүүд ба хүүхдийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээнд ашиглагддаг тоног төхөөрөмж, эмгэг судлалын хөргөгч, хөлдөөгчний систем гэх мэт 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж суурилагдаж, ийнхүү ашиглалтад орж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн дотор Монгол улсын анагаахын салбарт урьд өмнө огт хэрэглэж ашиглаж байгаагүй шинэ тоног төхөөрөмж, технологиуд их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс дээрх шинэ технологи төхөөрөмжийг ашиглах эмч мэргэжилтнүүдийг гадаад болон дотоодод сургалтад хамруулж эхэлжээ.

ЭХЭМҮТ нь 665 ор бүхий хүүхдийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг,  төрөлжсөн мэргэжлийн тасгууд, зөвлөх поликлиник, өсвөр үеийн клиник, үргүйдэл нөхөн үржихүйн төв, эх болон эмэгтэйчүүд, ураг нярай, бага насны хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дээр дурдсанчлан, тус төв нь улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр гурав дахь шатлалын лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага юм. Мөн улс орны өнцөг булан бүрээс хамгийн хүнд бөгөөд онош нь тодорхойгүй тохиолдлуудыг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Иймд төрөл бүрийн хүнд, хүндэрсэн, онош тодорхойгүй өвчин эмгэгүүдийн оношилгоо эмчилгээг дэлхийн жишигт нийцүүлэх, шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах, техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байжээ.

tonog

tonog

tonog

tonog

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30845
0 эможи
keyboard_arrow_up