Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн салбарын удирдлагууд нийт эмч, ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүллээ

2016 оны 3 сарын 30

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ДАРГА Д.БААСТ

Дэлхийн эмч нарын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт чин үнэнчээр хөдөлмөрлөж байгаа мянга мянган эмч нартаа баярын мэнд хүргэе.

Манай эмнэлгийн хамт олон 2015 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ нийслэлийн хэмжээнд манлайлж оны шилдэг эмнэлгээр шалгарсан билээ.

Энэхүү амжилт бол тус эмнэлгийн хөдөлмөрч бүтээлч хамт олны,  тэр тусмаа эмч нарын минь уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. 

2016 онд  Үйлчилгээний стандарт, чанар, үйлчилгээний сэтгэл ханамжийг дээшлүүлж  “Хэрэглэгчээ дээдлэх жил”   болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар үйлчилгээний шуурхай чанартай байдлыг хангах,эмнэлгийн үйл ажиллагаанд баримталбал зохих хууль тогтоомж, эрх зүйн баримтууд, журам дүрмийг нутагшуулах замаар үйлчилгээний соёл, үр нөлөөг дээшлүүлэх, эмч эмнэлгийн ажилтны техник технологийн ур чадварыг сайжруулах, эмнэлгийн удирдлагын болон үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Ялангуяа улирлын чанартай ихэсдэг томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хичээл зүтгэл гарган ажиллаж үйлчилгээний доголдолгүй, хүүхдийн хүндрэл эндэгдэлгүй ачаалалтай хүнд үеийг даван гарлаа.

Эмч та бүсгүйн гартай, бүргэдийн хараатай, шонхорын зоригтой, могойн ухаантай энэ ертөнцийн эгнэшгүй их ачтан билээ. Цагаан нөмрөгт баатрууд та бүхний минь юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай. 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Т.ПҮРЭВЧУЛУУН

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар 2015-2016 онуудад Монгол Улсын  Засгийн Газар, ЭМСяам, Нийслэл, дүүргийн засаг даргын  мөрийн хөтөлбөр, зорилтуудыг биелүүлэх, иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдварт, халдварт бус өвчнүүдийн тархалтыг бууруулах чиглэлээр  маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд манай хамт олон Нийслэлийн хэмжээнд дүүргүүдээс тэргүүн байр, дүүргийн шилдэг хэлтэс болсон амжилтаар дэлхийн эмч нарын өдрийг угтаж байна.

Иргэддээ чирэгдэлгүй шуурхай үйлчлэх ажлын хүрээнд бүх хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдон үзлэг оношлогоо, шинжилгээний цагуудыг авч үйлчлүүлдэг шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Цаашид орчин үеийн эмчилгээ үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үйлчлүүлэгч хэрэглэгчидээ дээдэлсэн хамт олон болохоор зорин ажиллаж байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа нийт эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн халуун мэндийг хүргэж энэрэнгүй ёсны элч болсон мэргэжилдээ үнэнч байж эх үрсийг жаргааж, өтөлсөнийг залуужуулж, өвдсөнийг эдгээж явахын сайхан ерөөлийг дэвшүүлж баярын мэнд хүргье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30826
0 эможи
keyboard_arrow_up