Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль сайн туршлагаасаа хуваалцжээ

2016 оны 3 сарын 30

2015, 2016 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Эмдором Эрдэнэт, Дархан, Төв аймаг, Увс аймгийн нийгмийн ажилтнуудад өөрийн ажлын арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлжээ. Мөн 2015 оны 6 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан Олон улсын нийгмийн ажилтны 6 дугаар Бага хурлын төөлөлөгч 11 орны 46 хүнд сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагаагаар үзүүлэх ажлыг  зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ 1-5 жил ажиллаж байгаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай арга туршлагаасаа хуваалцжээ.  Нийслэл, орон нутаг, олон улсын түвшинд арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх эдгээр үйл ажиллагаанд нийт 555 нийгмийн ажилтан болон олон улсын төлөөлөгчид оролцсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30822
0 эможи
keyboard_arrow_up