"Нарантуул"-ын шатсан хэсгийг засварлаж байна

2016 оны 3 сарын 30

"Нарантуул" олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт энэ сарын эхээр их хэмжээний гал гарч, олон хүн хохирсон.  Тус зах энэ сарын 5-аас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Гал гарснаас хойш 20 гаруй хоног өнгөрлөө. Гэвч одоог хүртэл юунаас болж гал гарсныг тогтоож чадаагүй л байна. Чадахгүй байна уу, эсвэл хүсэхгүй байна уу. Тухайн үед эх сурвалжууд галын болон хохирлын хэмжээний урьдчилсан дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж хэлж байсан. Харин тус хэрэг одоог болтол мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж. Нарантуул захын гал гарсан хэсгийг төмөр хашаагаар тусгаарлаж, наад талаар нь жижиг бараа худалддаг худалдаачид шахан байрласан байгаа аж. Захын ажилчид одоогийн байдлаар засварын ажлыг хийж байгаа юм байна. Тус шатсан хэсэгт төмөр лангуу тавьж ирэх сарын нэгэнд хүлээлгэж өгөхөөр болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30817
0 эможи
keyboard_arrow_up