Осол их гардаг замуудыг хяналтын камераар хянаж эхэллээ

2016 оны 3 сарын 28

Нийслэлийн гудамжин дахь хянах боломжгүй зарим замын хажууд хяналтын камер суурилуулахаар болжээ. Тодруулбал, Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад жолооч нар хурд хэтрүүлэн давхидаг. Иймээс эдгээр замд зөөврийн камер байрлуулж, бүрэн хяналтандаа авчээ.

Одоогийн байдлаар зөөврийн камераар 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ.  Жолооч нарын хувьд захын хороололд хурд хэтрүүлэх буюу  150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30742
0 эможи
keyboard_arrow_up