Чингэлтэй дүүрэг, Улаанбаатарын их сургууль хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

2016 оны 3 сарын 28

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатарын их сургууль 2016 онд хамтран ажиллах гэрээг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Улаанбаатарын их сургуулийн захирал С.Байгалсайхан нар 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзэглэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатарын их сургууль 2015 онд хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн түүхийг судлах, түүх, соёлын  хосгүй үнэт зүйлс хадгалагдаж буй археологийн тэнхимийн дэргэд хүүхэд, залуучуудад зориулсан нээлттэй сургалт явуулах зэргээр  цөөнгүй ажил хийжээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд Монголын түүх соёлыг  танин мэдэх, хадгалан хамгаалах сургалт, ажлуудад ерөнхий боловсролын 2000 гаруй сурагч, 3000 гаруй иргэн хамрагдсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монголын түүх, Улаанбаатар хотын хөгжил, угийн бичиг, харилцааны ёсзүйн талаар  10 удаагийн сургалт, хичээл зохион байгуулахад 2000 гаруй сурагч хамрагджээ.

Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, төрийн албаны бичгийн найруулга, архив, бичиг хэрэг хөтлөлтийн сэдэвт сургалтуудад давхардсан тоогоор төрийн  500 гаруй албан хаагч  хамрагдсан байна.

IMG_3740

IMG_3745

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30735
0 эможи
keyboard_arrow_up