Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийн цэцэг усалгааны ажил хийгдэж байна

2016 оны 3 сарын 28

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас  2016 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд  нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу дүүргийн мод, бут, сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, таналтын ажлыг хийж байна. Ногоон байгууламжийн цэнэг усалгааг 2016 оны 03 дугаар сарын 26-нд эхлүүлж  Ж.Самбуугийн нэрэмжии гудамж, Анкарагийн гудамж, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Хуульчдын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн цэнэг усалгааны ажлыг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК хийж гүйцэтгэлээ.  Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгаа, цэнэг усалгааны ажлыг нэгдсэн журмаар эхлүүлээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30709
0 эможи
keyboard_arrow_up