ЧД-ийн ЗДТГ, АТГ-тай хамтран сургалт зохион байгууллаа

2016 оны 3 сарын 28

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт сургалтад Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон  хороодын зохион байгуулагч  нийт 20 хүн  хамрагдав.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нээж, сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан н.Туул, н.Баярцэцэг нар удирдан явууллаа. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Авлигын эсрэг хууль тогтоомж,  авлигын тухай ойлголт, шалтгаан хор хөнөөл, Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголтыг таниулан, “Авлига гэж юу вэ? бодлоо хуваалцая” дасгал ажил хийлээ.

Нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас анхлан санаачлан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцан сургалтад хамрагдсанд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон тусгайлан талархал илэрхийлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30708
0 эможи
keyboard_arrow_up