Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 10 Д ангийн хамт олон ном хандивлав

2016 оны 3 сарын 26

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний харъяа 10 дугаар хороонд байрлах номын сан 3 дугаар сарын 5-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус номын сан дүүргийн 7-12 дугаар хорооны хүүхдүүдэд интернэт, номын сангийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Саяхан ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Батжаргал багштай хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай  10Д ангийн хамт олон номын сантай танилцан хэрэгцээт 40 ном бэлэглэжээ.  Номын хандивын аян өрнүүлж, бусдыгаа энэ аянд нэгдэхийг уриалсан 23 дугаар сургуулийн дүү нартаа цаашдын эрдмийн их аянд нь өндөр амжилт хүсье.

m-2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30685
0 эможи
keyboard_arrow_up