МИАТ ТӨХК ITM 2016 олон улсын үзэсгэлэнд оролцож байна

2016 оны 3 сарын 26

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  ITM 2016 олон улсын үзэсгэлэн яармагт  оролцож  байна.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “Ай Ти Эм” буюу International Travel Mart 2016  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл экспо төвийн  шинэ үзэсгэлэнгийн танхимд энэ сарын  25-27-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Дашрамд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ирэх сараас  Ховд аймгийн чиглэлд нислэг үйлдэх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30669
0 эможи
keyboard_arrow_up