Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгууллаа

2016 оны 3 сарын 25

Хан-Уул дүүргийн Засаг даргын 02 тоот албан даалгавар, НЭМГазрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21 ний 1/293 албан тоотын дагуу 2016 оны 03 сарын 24 ний өдрийн 16.00 цагт Гамшгаас хамгаалах дадлага сургалтыг зохион явууллаа.

Дадлага сургалтын хүрээнд Ерөнхий эмчийн 2016 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн А/11 тоот тушаалаар эмнэлгийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, штабын гишүүдэд танилцуулсан. Албан даалгаврын дагуу штабын гишүүд болон тасгийн эрхлэгч, ахлах менежерүүдэд дадлага сургалтын талаар чиг үүрэг өгч бусад эмч эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгч нарт мэдээллийг дамжуулж ажилласан.

Нийт 127 эмч, эмнэлгийн ажилтнаас дадлага сургалтанд 102, хэвтэн эмчлүүлэгчдээс 43 хүн тус тус хамрагдан оролцлоо.

Дадлага сургалтын үеэр зарлан мэдээлэх дохиогоор:

1. 1-р дохиогоор эмнэлэг дотор аюулгүй байрлалыг эзэлж “Суу-Нуугд-Хүлээ” зарчим

2. 2-р дохиогоор “Гүйхгүй-Ярихгүй-Түлхэхгүй-Эргэж буцахгүй” зарчмыг баримтлан эмнэлгээс гарч аюулгүй талбайд байршсан.

3. Эмнэлгийн хэмжээнд тасаг нэгжээр бүртгэх ажиллагаа явуулан нэгтгэн орон тооны бус штабын даргад илтгэсэн.

4. Дадлага сургалтын ажиглагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14-р ангийн гал сөнөөгч, ахлагч Д.Бямбадорж ажиллалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30648
0 эможи
keyboard_arrow_up