Нийтийн тээврийн BRT төслийн 1-р шатанд хэрэгжүүлэх замын трансыг 4 дугаар сард сонгоно

2016 оны 3 сарын 25
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT төслийн өнөөгийн явц, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар танилцууллаа.
Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийг 2015 оны 05 дугаар сард Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсанаас хойш өнөөдрийн хүртэл дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
  • Төслийн 1 дүгээр үе шатны санхүүжилтийн гэрээг 2015 оны 05 дугаар сард баталж, төслийн удирдах хороог 2015 оны 07 дугаар сард байгуулсан.
  • 2010 онд хийгдсэн төслийн ТЭЗҮ-г шинэчлэх, 2012-2015 оны хооронд Улс, нийслэлийн төсөв хөрөнгө, гудамж төслийн хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн тул төслийн ТЭЗҮ-г шинэчилж дахин хийх шаардлага гарсны дагуу судалгааны баг ажиллаж байна.
  • ТЭЗҮ-г шинэчлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай 40 гаруй уулзалтыг өнөөг хүртэл зохион байгууллаа.
  • Дамжуулан зээлдэх гэрээг 2015 оны 11 дугаар сард байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Сангийн яамтай тохирсон.
  • Нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөгийг суулгасан
  • Төслийн нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлыг 2 албан тушаал дээр зохион байгуулж зохих журмын дагуу Сангийн яаманд хүргүүлсэн. АХБ-ны зөвшөөрсний үндсэн дээр томилох ажлыг зохион байгуулна.
  • ТА8182-МОН Нийтийн тээврийн салбарын чадавхийг сайжруулах техникийн туслалцааны төсөл /1,1 сая доллар/ 2015 ны 11 дүгээр сараас нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
  • Нийтийн тээврийн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах төсөл мөн 11-р сараас эхлэн ажиллаж байна.
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар Техникийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Цаашид 1-р үе шатанд төсөл хэрэгжүүлэх коридорыг 4 дугаар сардаа багтаж сонгох, төслийн зохицуулагчийг АХБ-тай зөвшилцөн тохилох, нарийвчилсан зураг төслийг боловсруулах олон улсын тендерийг зарлах, нийтийн тээврийн ухаалаг системийг BRT-тай уялдуулах төсөл, замын аюулгүй байдлыг хангах техникийн таслалцааны 2 төслийг хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулна. Хуралдаанд төсөл хэрэгжүүлэгч BRT төслийн нэгж байрлах оффисын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар хэллээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн нийслэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтын нэг томоохон бүтээн байгуулалтын төслийг ямар нэгэн шалтгаанаар гацаахгүйгээр үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж үзэн нийслэлийн төр захиргааны байруудаас байрлах боломжтой хэсэгт оффис гаргаж өгөх үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30640
0 эможи
keyboard_arrow_up