ИХШХЕГ “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэллээ

2016 оны 3 сарын 25

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар “Дүнжингарав худалдааны төв” дэх нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэллээ. 

Иргэд, үйлчлүүлэгч та бүхэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг зорьсноор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэг болох  гадаадын иргэнд виз олгох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, иргэний харьяалал, гадаадын иргэдэд тавих хяналтын талаар зөвлөлгөө, мэдээлэл, үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Та бүхэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үзүүлж буй  үйлчилгээний талаар 62260026 утаснаас лавлана уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30609
0 эможи
keyboard_arrow_up