ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 219 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2016 оны 3 сарын 24

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морин хэсэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалт орж эхний ээлжинд 135 дугаар бага сургууль 2 дугаар сарын 15-наас хичээл сургалтын ажлаа эхлүүлсэн.

 

Тус цогцолборын 219 дүгээр цэцэрлэг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хүүхэд багачуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тухайн цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд  өнөөдрийн байдлаар 5 бүлэгт 112 хүүхэд хүлээн авч,  26 багш ажилчидтайгаар ажиллаж байна.

Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл авах, сургалтын таатай  орчинг  бүрдүүлэхэд БСШУЯ-наас 32.1 сая, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 18.5  сая, хамтран ажилладаг байгууллага болон эцэг эхчүүдийн дэмжлэгээр 11.0 сая төгрөг, нийт 61.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бол өнөөдөр тохилог сайхан цэцэрлэгтэй болж 120 хүүхэд хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Сургалтын орчныг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хүүхэд багачуудынхаа сайн сайхны  төлөө хөрөнгө оруулалт хийсэн орон нутгийн болон төр захиргааны байгууллагууд, хүндэт эцэг эхчүүддээ тус цэцэрлэгийн хамт олноос баярласан талархал илэрхийллээ.

219 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА

ЭЦЭГ ЭХИЙН ХАМТ ОЛОН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30595
0 эможи
keyboard_arrow_up