ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 13 ХОРООНД ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2016 оны 3 сарын 24

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 13 дугаар хорооны иргэдэд “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” өдөрлөгийг Туул тосгоны эрүүл мэндийн төв, Шидэт рашаан эмийн сантай хамтран зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр иргэдийн эмийг зохистой хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Нийлмэл найрлагатай эмийн хэрэглээ, Антибиотик эмийн хэрэглээ” сэдвээр сургалт хийж, 7 төрлийн зөвлөмжийг 100 гаруй иргэнд тарааж, эмийн зохистой хэрэглээний талаарх 3 төрлийн цуврал хичээлийг дэлгэцээр үзүүлсэн юм.

Мөн тус тосгоны эмнэлгийн эмч нарын дунд “Эмийн жорыг хэн сайн бичих вэ” уралдаан зохион байгуулж, эмийн талаар иргэдийн сонирхсон  асуултуудад  хариулт өгөв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30593
0 эможи
keyboard_arrow_up