Чингэлтэй дүүргээс “ГУДАМЖ БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛ”-ийг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа

2016 оны 3 сарын 24

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд, хороодын гудамж байранд, Нийтийн Эргүүл ажиллуулах журам батлагдаж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мянга гаруй “Гудамж байрны- Нийтийн Эргүүл ажиллаж байна.  Энэ сарын 21,22-ны өдрүүдэд Таван толгой дахь сургалтын төвд, “Гудамж байрны-Нийтийн эргүүл”-үүдийг хамруулсан мэргэжил арга зүйн  сургалт  боллоо.  Сургалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга  Д. Бат-Эрдэнэ, Зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Д. Ганболд, Зөвлөлийн гишүүн,  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж. Эрдэнэбат , Зөвлөлийн гишүүн,  дүүргийн прокурор, Л.Бадралт, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга П.Батбаатар, Зөвлөлийн гишүүн, дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга Б. Нацагдорж ,Зөвлөлийн гишүүн, дүүргийн   Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга О.Болд, Зөвлөлийн гишүүн дүүргийн Замын Цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан  нарын дүүргийн удирдлагууд биечлэн оролцож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.

IMG_2411

IMG_2413

IMG_2498

IMG_2451

ME-2

ME-3

ME-4

ME-5

IMG_2410

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30571
0 эможи
keyboard_arrow_up