ЧД-ийн засаг дарга Д.Ганболд Энхтайваны хөгжлийн сангийн ерөнхий нарийн бичгийн Юү-г хүлээн авч уулзав

2016 оны 3 сарын 24

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шяо Шуан тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулатори дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг урьдчилсан сэргийлэхэд томоохон хувь нэмэр болж буйг онцлов.

Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Шяо Шуантай хийсэн уулзалтын үеэр цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр нарын албаны хүмүүс оролцов.

IMG_2638

IMG_2650

IMG_2656

IMG_2652

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30540
0 эможи
keyboard_arrow_up