Шатахууны үнэ дахиад 100 төгрөгөөр буурах боломжийн талаар мэдээлэл хийнэ

2016 оны 3 сарын 24

09.00 цагт: Элэгний С вирусын эсрэг Харвони эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг хүссэн иргэд Сангийн яамны үүдэнд цугларч, холбогдох сайд болон албаны хүмүүст шаардлага хүргүүлнэ. Утас: 99997737


09.00 цагт: "Монголын геологи хайгуул-2016" чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно.


09.00 цагт:  БОНХАЖЯ-наас Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны гишүүн 60 сэтгүүлчид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэг өдрийн сургалт, семинарыг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгуулна. 88008075, 88087817


09.00 цагт: Ирэх сарын 1-нээс аж ахуйн нэгж, байгууллагын тооллого орон даяар эхлэхтэй холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн статистик болон бүртгэл хариуцсан удирдлагуудыг хамруулсан сургагч багш бэлтгэх сургалт Засгийн газрын III байр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 401 тоот /хуучнаар Үндэсний статистикийн хороо/-д эхэлнэ. Утас:70000074


11.00 цагт: Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХӨСҮТ-д ажиллана.  Утас: 99991633 86885060


11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.


11.00 цагт: Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно. ДЭМБ, ЭМСЯ, ХӨСҮТ, НЭМХ хамтран оролцоно. Утас 99124735, 88068595


11.30 цагт: "Дэлхийн Цирк Монголд-2016" олон улсын циркчдийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Монголын Үндэсний Циркт болно. Утас: 99070616, 98336060


11.30 цагт: ШӨХТГ-ын судалгаагаар шатахууны үнэ дахиад 100 төгрөгөөр буурах боломжтой тухай, УБ төмөр зам цай, кофе, цагаан хэрэглэлийн үнээ билетийн үнэд  шингээхээ байсан, Хэрэглэгчийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдийн санал зайлшгүй хэрэгтэй байгаа тухай асуудлаар ШӨХТГ-ын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 91021020


12.00 цагт: "АСЕМ-ын мэдээллийн цаг"-аар Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон АСЕМ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. МОНЦАМЭ-гийн байр дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно. Утас: 263692, 99090339, 88080619, 89010515


12.00 цагт: "Иргэдийн Шударга Шүүх" ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудын холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд АТГ-тай холбоотой хэвлэлийн бага хурал зарлав.


13.00 цагт: Дэлхийн Монгол Глобал нийгэмлэгээс зохион байгуулж буй "Монгол туургатны мисс" тэмцээний "Мисс Гүүдвил" номинацийн хүрээнд явуулах "Сүүн дусал" сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг өгөх хэвлэлийн хурал  Корпорейт зочид буудлын "Улаанбаатар" зааланд болно. Тус хэвлэлийн хуралд Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол, Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцоно. Мөн "Мисс модель" номинацийн сурвалжлах эрхийг сэтгүүлчдэд олгоно. Утас: 88116363


14.00 цагт: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар суулт зарлах талаар хэвлэлийн бага хурлыг "Монгол ньюс" Мэдээллийн төвд зарлалаа.


14.00 цагт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд болон Гааль татварын мэдээллийн технологийн төв УТҮГ хамтран иргэд, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгнө. Арга хэмжээ "Дүнжингарав" худалдааны төвийн "Нэг цэгийн үйлчилгээний төв"-д болно.  Утас: 99112983


16.00 цагт: Батлан хамгаалахын их сургууль, Нийслэлийн БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, хамтарсан "Аврах ажиллагааг зохион байгуулах" дадлага, сургалт  тус сургуулийн байранд явагдана. Утас:98041919


16.00 цагт: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд болно. Утас: 96646863, 99767480


16.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас улс, орон даяар зохион байгуулах "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг зохион байгуулна. Утас: 99007969, 99249813, 262073


18.00 цагт: Зураач Олхонууд Заяатын Түмэнжаргалын бие даасан "Тэнгэр Монгол" үзэсгэлэнгийн нээлт "BlueMoon" арт галерейд болно.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30539
0 эможи
keyboard_arrow_up