ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн тогооч, ажилчид эмчилгээний хоолны сургалтанд хамрагдав

2016 оны 3 сарын 23

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ШУТИС-ийн ҮТС харьяа Шим тэжээл судлалын төвтэй хамтран Хоол шим тэжээлийн тасгийн тогооч, ажилчдад Эмчилгээний хоолны технологийн цуврал сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол” сэдэвт сургалтыг ШТСТөвийн судлаач С.Мөнхтуул, Ну Сү Хи нар хамтран зохион байгуулж, Хоол шим тэжээлийн тасгийн 7 тогооч, ажилчид хамрагдав.

Уг сургалтаар чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан Бор гоймонтой паста, тахианы махан рагу, мөөгтэй хуурга гэсэн  3 төрлийн шинэ хоолыг туршиж эмчилгээний хоолны нэр төрлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болсон юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30522
0 эможи
keyboard_arrow_up