Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг Зүрх судасны өвчтэй хэвтэн эмчлүүлэгчдэд цогц үйлчилгээ үзүүлнэ

2016 оны 3 сарын 23

Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНИЙ ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН  цогц үйлчилгээг багийн үйл ажиллагаагаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Таныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд ЭМЧ, ХООЛЗҮЙЧ, СУВИЛАГЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН гэсэн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж танд эмчилгээ, үйлчилгээг хүргэх болно.  ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг нь  таны цусан дахь өөх тос болох холестерин, триглицерид, их нягттай липопротейд, бага нягттай липопротейдын хэмжээг “LIPID PRO”  нэртэй өртөг өндөртэй аппаратаар эмнэлэгт анх хэвтэхэд, эмнэлэгээс гарахад, эмнэлэгээс гараад 1 сарын дараа нийт 3 удаа үнэ төлбөргүй тодорхойлж өгнө. Мөн эмийн эмчилгээнээс гадна хоол шим тэжээлийн сургалт, зөвлөгөө өгч гарын авлага, давсны үзүүлэн, биеийн жингээ хянах үзүүлэн зэрэг тараах материал өгөх болно.  Таны шинжилгээний үзүүлэлт, өвчний түүх хувь хүний нууц боловч Зүрх судасны багийн хамт олон энэхүү үзүүлэлтүүдийг хянах учраас бүгд таны хувийн мэдээлэлтэй танилцсан байх ёстой.  Та хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсанаас 1 сарын дараа давтан үзлэгт хамрагдаж, тухай бүрт идэвхтэй оролцох ёстой.

 “Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл” сэдвээр их эмч Ц.Аюурзана , “Зүрх судасны өвчний үеийн хоол тэжээл” сэдвээр хоол зүйч Э.Гэрэлмаа нар тус тус зорилтот бүлгийн 4 үйлчлүүлэгчдэд  сургалт явууллаа.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30513
0 эможи
keyboard_arrow_up